Уламжлалт анагаах ухаан (2+4) хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийн түвшинг харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Сэтгэл ханамж Мэргэжлийн, техникийн ур чадвар Харьцуулсан судалгаа Зөөлөн ур чадварХураангуй
Хөтөлбөрийн агуулга, заах арга зүй, суралцагчдын сэтгэл ханамж, тэдний мэдлэг, ур чадварыг үнэлэхийн тулд тогтмол үнэлгээ хийж, гарсан үр дүнгээр хөтөлбөрийг оролцогч талуудын оролцоотойгоор тасралтгүй тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сурах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэхэд сэтгэл ханамжтай байх нэг нөхцөл болдог. Төгсөгчдийн сэтгэл ханамж нь ирээдүйн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн чанарын баталгаа юм. АШУҮИС-ийн “Уламжлалт анагаах ухаан (2014 оноос хэрэгжсэн 2+4)” хөтөлбөрөөр суралцан төгссөн төгсөгчдийн уг хөтөлбөрт өгч буй сэтгэл ханамжийг тодорхойлж, түүнийг өмнөх жилүүдэд төгссөн төгсөгчид болон голч дүнд нөлөөлж буй байдлыг судлахад сургалтын үйл ажиллагаанд өгсөн сэтгэл ханамж (3.71) буюу дунджаас дээгүүр утгатай байсан нь төгсөгчид уг хөтөлбөрт сэтгэл ханамжтай байгааг илтгэж байна. (p< 0.05) Мөн төгсөгчдийн сургалтын үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжийн төвшин нь сурлагын голч дүнтэй шууд хамааралтай ба сэтгэл ханамжийн төвшинг 1 нэгжээр ихэсгэхэд голч оноо 0.016 дахин ихэсч байна. Иймээс сургалтын хөтөлбөрт оролцогч талуудын сэтгэл ханамж, үзүүлж буй нөлөө, давуу болон сул талуудыг судлан үр дүнд суурилан хөтөлбөрийн чанарыг тасралтгүй сайжруулах нь ирээдүйн эмч мэргэжилтнүүдэд их нөлөөлдөг байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Цэрэндагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
