Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын байрны стрессийн судалгаа

Зохиогчид

  • Н.Хандсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Х.Еркебулан АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • С.Мөнхбат АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Ж.Мөнхханд АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

work, community pharmacists, stress, health

Хураангуй

Ажил дээрх архаг стресс нь ажлаас халшрах хам шинжид хүргэж ажиллах чадваргүй болгон энэ нь сэтгэл хөдлөлийн туйлдалтаар Ажил илэрч улмаар сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал эсвэл өөртөө болон Нийтийн үйлчилгээтэй бусад уруу гаргах сөрөг хандлагаар илэрдэг байна.4 Манай оронд эмийн сан стрессийн талаар олон судалгаа хийгдэж байгаа боловч нийтийн Стресс үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын байрны стрессийг Эрүүл мэнд үнэлсэн судалгаа одоогоор хийгдээгүй байгаа нь тус судалгааны ажлыг хийх нэг үндэслэл болсон юм. Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын байрны стрессийн зэргийг асуумжаар үнэлэх зорилготой. Уг судалгааг Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчдыг хамруулан агшингийн загвар ашиглан санамсаргүй түүврийн аргаар явуулав. АНУ-ын эрдэмтэн Алан П. Вульфгангын боловсруулсан 5 бүлэг 35 асуулгыг хэрэглэсэн. Энэхүү асуулгыг Ликертийн шатлалт оноогоор үнэлэн асуулт тус бүрийн онооны нийлбэрээр дүгнэсэн. Судалгааг SPSS 25.0 программ ашиглан бүлгүүдийн хоорондын ялгаа, хамаарлыг тодорхойлов. Судалгаанд нийт 316 жор баригч хамрагдсан. Судалгаанд хамрагдсан жор баригчдыг асуумжаар үнэлэхэд жор баригчдын стрессийн зэрэг дунд болон түүнээс дээш нь 88.4% (168) хот, 71.4% (90) хөдөө орон нутаг, стрессийн зэрэг бага зэрэг 11.6% (22) хот, 28.6% (36) хөдөө орон нутаг байв р=0.0001. Судалгааны асуумжийг бүлгээр нь харьцуулан үзэхэд нэгдүгээр бүлэг буюу үйлчлүүлэгчийн өмнө хүлээх хариуцлагын дундаж хотод 30.9±4.7, харин хөдөө орон нутагт 25.4±4.8 байсан бөгөөд хотод 5.5-аар өндөр байна p=0.0001. Хоёрдугаар бүлэг буюу ажлын байран дээрх зөрчлийн дундаж хотод 18.7±4.5, харин хөдөө орон нутагт 15.0±3.3 байсан бөгөөд хотод 3.7-гоор өндөр байна p=0.0001. Гуравдугаар бүлэг буюу мэргэжлийн үүднээс хүлээн зөвшөөрөгдөхийн дундаж хотод 33.3±6.1, харин хөдөө орон нутагт 30.6±5.6 байсан бөгөөд хотод 2.7-аар өндөр байна p=0.0001. Дөрөвдүгээр бүлэг буюу ажлын ачааллын дундаж хотод 33.1±5.0, харин хөдөө орон нутагт 26.1±6.2 байсан бөгөөд хотод 7.0-оор өндөр байна p=0.0001. Тавдугаар бүлэг буюу мэргэжил, ажил үүргийн хуваарилалт тодорхойгүй байдлын дундаж хотод 18.2±3.6, харин хөдөө орон нутагт 17.9±4.6 байсан бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй p=0.437. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн жор баригчдын стрессийн зэргийг харьцуулан үзэхэд стрессийн зэргийн дундаж хотод 134.2±20.9, харин хөдөө орон нутагт 115.1±21.7 байсан бөгөөд хотод 19.2-оор өндөр байна (p=0.0001). Судалгаагаар манай улсын нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчдын ажлын байрны стрессийн зэрэг дунд болон түүнээс дээш нь 88.4% буюу нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчдын дунд ажлын байрны стресс байгааг харуулж байна. Жор баригчдын ажлын ачаалал нэмэгдэх тусам стрессийн зэрэг нэмэгдэж байна. Стрессийн зэргийг харьцуулж үзэхэд Улаанбаатар хотод илүү өндөр байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбат, Ж.Мөнхханд

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл