Трихомниазын оношилгооны хиймэл оюун ухаанд тулгуурласан технологийн хэрэглээг судалсан дүн
Түлхүүр үг:
Ххиймэл оюун ухаан, БЗДХ-ын оношлогоо, ТрихомониазХураангуй
Трихомониаз нь өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын нэг бөгөөд Монгол улсад бүртгэгдсэн БЗДХын 28.6%-ийг эзэлж байна. Монгол улсад мөрдөгдөж буй БЗДХ-ын оношилгоо, эмчилгээний удирдамжид бичил биетнийг бичил харуураар харж шинжлэх аргыг хэрэглэхээр тусгасан. Бид энэхүү судалгаагаар хиймэл оюун ухаанд тулгуурласан БЗДХ-ын оношилгооны технологийн хэрэглээг трихомониазын оношилгооны бусад аргуудтай харьцуулан судлах, программын хэрэглээний талаар эмч, эмнэлгийн мэргэжилтний сэтгэл ханамжийг судлахыг зорилоо. Судалгааг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны БЗДХ-ын нян судлалын лабораторид түшиглэн 90 наацыг санамсаргүй түүвэрлэн бичил харуураар нүдээр харж шинжлэх аргаар болон TRI-VU программ ашиглан T. vaginalis илрүүлж буй байдлыг харьцуулан судалсан. Түүнчлэн TRI-VU программын хэрэглээтэй танилцсан лабораторийн эмч, лаборант, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн төгсөх курсийн оюутнуудаас нийт 78 хүнийг санамсаргүй түүвэрлэн, таниулсан зөвшөөрөл авсны дараа програмын хэрэглээний талаар сэтгэл ханамжийг судалсан. Судалгааны үр дүнд практикт өргөн хэрэглэж байгаа наацыг грамын аргаар будаж микроскопт харж шинжлэн T. vaginalis-ийг илрүүлэх хугацааг TRIVU программаар илрүүлэх хугацаатай харьцуулахад T. vaginalis илэрсэн сорьцыг илүү хурдан буюу 3.1 дахин хурдан илрүүлсэн нь энэ программыг хурдан шуурхай үр дүн сайн байгааг харуулж байна. Нян судлалын лабораторийн эмч, ажилчид ажлын ачаалал ихтэй, олон шинжилгээ харахад нүдэнд ачаалал өгдгөөс гарах алдааг TRI-VU3 програм ашигласнаар буурах боломжтой тул сэтгэл ханамж өндөр байна гэж судалгаанаас дүгнэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Аварзэд, В.Нямцэнгэл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
