Тархины буглааг үхжилт, уйланхайт хавдраас перфузийн соронзон резонанст томографийн аргаар ялган оношлох асуудалд
Түлхүүр үг:
Тархины цусны харьцангуй эзлэхүүн, Тархины цусны харьцангуй урсгал, Дамжин өнгөрөх дундаж хугацаа, Цагариг хэлбэрийн тодролХураангуй
Эмнэлзүйн болон дүрсийн шинжилгээгээр буглаа нь тархины хавдрын илрэлтэй ижил байж болно. Уламжлалт соронзон резонанст томографи (СРТ) шинжилгээний горимууд нь буглааг хавдраас ялгахад үр дүнгүй хэвээр байна. Иймээс бид тархины буглаа болон үхжилт, уйланхайт хавдруудыг Dynamic susceptibility contrast СРТ-ийн тархины цусны харьцангуй эзлэхүүн (rCBV), тархины цусны харьцангуй урсгал (rCBF), дамжин өнгөрөх дундаж хугацаа (rMTT) үзүүлэлтийг ашиглан ялган оношлохыг зорилоо. Перфузийн СРТ-д цагариг хэлбэрийн тодрол бүхий үүсгэвэртэй нийт 31 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Үүсгэвэр тус бүрд rCBVmax/rCBVmean, rCBFmax/rCBFmean, rMTTmax/rMTTmean гэсэн перфузийн үзүүлэлтүүдийг хэмжин, эрүүл эдэд харьцуулан тоон утгыг авсан. Үл хамаарах 2 бүлгийн тоон хувьсагчийн ялгааг үл хамаарах 2 түүврийн Т тест ашиглан хооронд нь харьцуулсан болно. Тархины буглааны rCBVmax ба rCBVmean утга болон rCBFmax ба rCBFmean утга тархины уйланхайт, үхжилт хавдрын rCBVmax, rCBVmean ба rCBFmax, rCBFmean утгаас статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар бага байсан (P = 0.0001). Харин тархины буглааны rMTTmax, rMTTmean утга 2 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан. Тархины буглаа болон үхжилт, уйланхайт хавдруудыг перфузийн СРТ-ийн шинжилгээний аргыг ашиглан ялган оношлох боломжтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Дэлгэрдалай
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
