Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг, чадварыг асуумжаар үнэлсэн үнэлгээний үр дүн
Түлхүүр үг:
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал Сувилахуйн оюутны мэдлэг, чадварХураангуй
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулж байна. Зорилго: Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг, чадварыг үнэлэх. Арга, аргачлал: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх сувилагчийн мэдлэг, чадвар, хандлагыг судлаач Нам Жу Ли (2017) нар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хүрээ болон Солонгосын эрүүл мэндийн тогтолцоо, сувилахуйн боловсролын орчинг тусгаж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чадварын өөрийгөө үнэлэх хэмжүүрийг (PSCSE) боловсруулан судалсан загвараар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн мэргэжлээр суралцаж буй 2-4 дамжааны 18-32 насны 191 оюутныг хамруулан судалгааг хийсэн. Үр дүн: Судалгаанд Сувилахуйн 2 дугаар дамжааны оюутан 43 (22.6%), 3 дугаар дамжааны оюутан 66 (34.7%), 4 дүгээр дамжааны оюутан 81 (42.7%) хамрагдсанаас 170 (89,4%) нь 18-22 насны оюутнууд байв. Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэгийн хамгийн бага утга 1.67, хамгийн их утга 5, дундаж оноо 3.55±0.54 байхад чадварын хамгийн бага утга 2.57, хамгийн их утга 5, дундаж 3.7±0.42 байсан. Дүгнэлт: 1. Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг болон чадварыг төвшинг үнэлэхэд мэдлэгийн дундаж оноо 3.55±0.54 байхад чадварын дундаж оноо 3.7±0.42 байсан. 2. Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг, чадварын хамаарлыг тодорхойлоход мэдлэгтэй, чадвартай 101(72.1%) оюутнууд байгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой (р=0.0001) байна. Энэ үр дүнгээс харахад мэдлэгтэй оюутан ур чадвартай болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунгоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
