Өсвөр үеийнхэнд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдлыг судласан дүн

Зохиогчид

  • Ц.Ананд АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Ч.Өнөрцэцэг АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Ө.Гандолгор АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Б.Бүжидмаа Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • А.Нямбаяр Ахмад Настны Эрүүл Мэнд, Хөгжлийн Үндэсний Төв Зохиогч
  • Д.Авирмэд АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Д.Хишигтогтох АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Өсвөр үеийн эрүүл мэнд Тусламж үйлчилгээ Ээлтэй байдал, үнэлгээ

Хураангуй

Манай оронд өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээний хэрэгцээг нарийвчлан тодорхойлох, үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад уг үйлчилгээг таниулах, сурталчлах, тэдний эрэлт хэрэгцээг хангаж буй эсэхийг судлан нотолгоонд суурилсан мэдээллийг бий болгох, өсвөр үеийнхэнд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдлыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгамдаж байна. Тиймээс нийслэлийн 9 дүүрэг, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн дэргэдэх өсвөр үеийн кабинетүүдэд өсвөр үеийнхэнд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдлыг судлах зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын удирдамжийн дагуу болон Монгол улсад мөрдөгдөж буй холбогдох журмын хэрэжилтийн дагуу үнэлгээг гүйцэтгэсэн. Өсвөр үеийн төвд хандаж байгаа үйлчүүлэгчдэд адил тэгш үйлчлэх, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, шаардлагатай тохиолдлуудыг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх зэрэг үйл ажиллагаа хангалттай сайн үнэлгээтэй байна. Харин өсвөр үеийнхэнд тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрүүл мэндийн багц тусламж үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээ үзүүлэгчдийн мэргэшсэн байдал, үйлчлүүлэгчийн нууцлалыг бүрэн хангасан үйлчилгээний орчин нөхцөл бүрдсэн байдал төдийлөн хангалттай бус буюу дунд зэргийн үнэлгээтэй байна. Өсвөр үеийн төвийн үйлчилгээ үзүүлэгчдэд зорилтот бүлэгт чиглэсэн багц тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ур чадвар, бэлтгэгдсэн байдал харилцан адилгүй, цаашид мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээг тогтоож, чадавхижуулах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Өнөрцэцэг, Ө.Гандолгор

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл