Өндгөвчний хоргүй үүсгэвэрийн мэс засал эмчилгээний аргуудыг харьцуулан судалсан үр дүн
Түлхүүр үг:
Өндгөвчний уйланхай, Дурангийн мэс засал, Хэвлийн нээлттэй мэс засал, ЦистэктомиХураангуй
Үндэслэл: Өндгөвчний хоргүй үүсгэвэр нь эмэгтэйчүүдийн өвчлөлийн дотор түгээмэл тохиолдох ба эмчилгээний үндсэн аргачлал нь мэс засал юм. Өндгөвчний хоргүй үүсгэвэрийн эмчилгээний төлөвлөгөө нь тухай өвчтөний эмнэлүйн илрэл, тогтвортой байдлаас хамааран ялгаатай байдаг хэдий ч судлаачид эмэгтэйчүүдийн хоргүй үүсгэврийн үед дурангийн мэс засал нь хэвлийн нээлттэй мэс заслаас илүү үр дүнтэй байгаа талаар цөөнгүй бүтээл байна. Зорилго: Бид өндгөвчний хоргүй үүсгэвэрийг дурангийн ба хэвлийн нээлттэй мэс засалын хоёр аргаар эмчилсэн үр дүнг харьцуулан судлахыг зорилоо. Арга, аргачлал: Судалгааг аналитик, ретроспектив судалгааны загвараар Нийслэлийн Өргөө амаржих газрын эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд өндгөвчний хоргүй үүсгэвэр оншлогдсон нийт 18–78 насны 200 эмэгтэйг хамруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас 37±12 байлаа. Мэс засал аргын сонголт нь мэс заслын үед алдсан цусны хэмжээ, мэс заслын дараах өвдөлт, халдварын эсрэг авах эмчилгээ зэрэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (P утга <0.001). Дүгнэлт: Өндгөвчний хоргүй үүсгэврийн үеийн дурангийн мэс заслын үндсэн оношийн бүтэц ижил байгаа нь бүх төрлийн эмгэгийн үед нээлттэй мэс заслын адил ашиглах боломжтойг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
