Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогт-Цэций сумдын хүн амын дундах харшлын өвчлөлийн байдал

Зохиогчид

  • С.Мөнхбаярлах АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Уушги, харшил судлалын тэнхим Зохиогч
  • Н.Төвшинтөр АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Уушги, харшил судлалын тэнхим Зохиогч
  • Б.Солонго АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Уушги, харшил судлалын тэнхим Зохиогч
  • Д.Дэнсэнбал АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Уушги, харшил судлалын тэнхим Зохиогч
  • Н.Нариа Улаанбаатар Сонгдо эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

allergies, allergic rhinitis, asthma, allergic diseases, skin tests

Хураангуй

Дэлхий дахинд 2021 оны байдлаар 339 сая хүн астма өвчинтэй байна. Астма өвчний тархалт 2025 он гэхэд 100 саяар нэмэгдэх төлөвтэй гэж тогтоосон байдаг3. Манай орны хүн амын дунд харшил, гүүрсан хоолойн багтраа өвчин нэмэгдсээр байгааг судлаачид онцлон тэмдэглэж байна. 2010 онд шуугиант амьсгалын шинж тэмдэгийн тархалт насанд хүрэгсдийн дунд 15.7%, оношилогдсон багтрааны тархалт 4.7%, 6-7 насны хүүхдүүдийн дундах багтрааны тархалт 20.9% байгааг асуумжаар тодорхойлсон. Зорилго: Өмнөговь аймгийн Даланзадгад ба Цогт-Цэций сумын хүн амын дундах харшлын өвчлөлийг тандаж, харшлын шалтгааныг тодорхойлох. Тус судалгаанд 0-16 насны хүүхэд, 17-оос дээш насны насанд хүрэгсдийг хамруулан асуумж авч, эмнэл зүйн бодит үзлэгт хамруулан харшлын шинж тэмдэг бүхий судалгаанд хамрагдагсдад спирометрийн шинжилгээ, арьс хатгах сорил, арьс бигнэх сорил хийж оношийг баталгаажуулсан болно. Тус судалгаанд 0-16 насны эрэгтэй 50 (51.1%), эмэгтэй 48 (48.9%) нийт 98 хүүхэд, 17-оос дээш насны насанд хүрэгсэд эрэгтэй 46 (25.4%), эмэгтэй 133 (74.5%) нийт 181 хүн хамрагдсан байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд амьсгалын замын харшлын (харшлын ринит, астма) өвчлөл 129 (46.25%) давамгайлж байна. 2. Амьсгалын замын харшлын зонхилох шалтгаан нь шарилж (n=51, 78.4%; сорилын бэлцрүүний голч 5.8±2.3 мм), хамхуул (n=26, 40%; сорилын бэлцрүүний голч 4.6±2.1 мм) мэдрэгшсэн бөгөөд хамхуулийн зүйлийн ургамлын харшил харьцангуй их илэрч байгаа нь говь нутгийн ургамлын төрөл зүйлийн онцлогтой холбоотой байж болно.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбаярлах, Н.Төвшинтөр, Д.Дэнсэнбал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл