Оюутнуудын биологийн цахим хичээлд өгсөн сэтгэл ханамжийн судалгаа
Түлхүүр үг:
Цахим сургалт, Заах арга зүй, Харилцаа хандлагаХураангуй
XXI зуунд боловсролын бүх шатны байгууллагууд SARS-CoV-2 коронавирусын халдварт өвчний сорилттой тулгарсан. Боловсролын байгууллагууд COVID-19 цар тахлын үед танхимаар хичээллэх боломжгүй учраас зайлшгүй цахим сургалтанд шилжих шаардлагатай болж байна. Оюутнууд COVID-19 цар тахлын үед тасралтгүй суралцахын тулд мэдээллийн технологиор дамжуулан суралцах шинэ нөхцөлд дасан зохицох хэрэгтэй. Зорилго: 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд АСБД-ны I дамжааны оюутнуудын биологийн цахим хичээлд өгсөн сэтгэл ханамжийг үнэлсэн үнэлгээнд дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: Судалгаанд биологийн хичээлийг цахимаар судалсан нийт 855 оюутныг хамруулав. Үр дүн: Судалгаанд оролцсон нийт (n=855) оюутнуудын сэтгэл ханамжийг 2 бүлэг асуултаар бүлэглэн үнэлэхэд дундаж утга нь 4.3±0.46 буюу нийт оюутнуудын 86.3% (n=737) маш сайн болон сайн гэсэн үнэлгээ өгсөн байна. Дүгнэлт: Танхимын сургалтын үеэр багшийн удирдсан дадлагын хичээл оюутанд ойлгомжтой, эерэг харилцаа хандлага үүсгэдэг бол, багш онлайн сургалтын үед дадлагын хичээлдээ илүүтэйгээр цаг зарцуулан бэлтгэж, оюутнуудтай харилцах хандлага нь сайн хэвээр, оюутнуудыг шинэлэг сурах арга барилд суралцуулж байгаа нь багшаас их чадвар шаардаж байгааг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Агарзандан, Т.Мөнгөнзаяа, З.Амарбаясгалан, М.Бүрнээ, Н.Гиймаа, Д.Тэмүүлэн, М.Наранхажид
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
