Нярайн эмгэг шарлалт үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Нярай, Эмгэг шарлалт, Билирубин, БилиметрХураангуй
Үндэслэл: Нярайн эмгэг шарлалт нь гүйцэт нярайн 6-10%-д, дутуу нярайн 20% орчимд тохиолддог ба эрт оношилж эмчлээгүй тохиолдолд шарлалт гүнзгийрч цөмөн шарлалт үүсч улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох шалтгаан болдог байна1. Зорилго: Нярайн эмгэг шарлалтын нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоож шинжилгээний өөрчлөлтүүдийг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2018-аас 2019 оны хооронд Нийслэлийн Өргөө амаржих газрыг түшиглэн, нярайн эмгэгийг эмчлэх хэсэгт нярайн эмгэг шарлалтын улмаас хэвтэн эмчлүүлж буй 153 нярайг хамруулан 1:2 харьцаатай хяналтын бүлэг үүсгэн тохиолдол хяналтын судалгаа хийлээ. Үр дүн: Цитомегаловирүсийн архаг халдвар (P=0.005), херпес вирүсийн архаг халдвар (P=0.001), хөхөө оройтож амлах (P=0.023), зунгаг оройтож гарах (P=0.020), дутуу төрөх (P=0.005), нярайн цусны альбумин бага байх (p=0.002), нярайн полицитеми (p=0.005) зэрэг нь нярайн эмгэг шарлалт үүсэхэд эрсдэлт нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь тогтоогдлоо. Дүгнэлт: Нярайн эмгэг шарлалт үүсэхэд дутуу төрөлт, ургийн халдвар, уураг багасалт, нярайн полицитеми нь нөлөөлж байгаа тул эдгээр нярайд шарлалтын хяналтыг зэрэг нь тэргүүлэх шалтгаан болж байгаа ба цусанд уураг багасаж шууд бус билирубин давамгай ихсэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баясгалантай
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
