Нөхөн үржихүйн идэвхтэй насны эрүүл эмэгтэйчүүдэд анти-мюллер дааврын сийвэнгийн түвшинг нас болон бусад дааврын үзүүлэлттэй судалсан дүн

Зохиогчид

  • М.Нямсүрэн АШУҮИС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим Зохиогч
  • М.Отгонцэцэг Итгэл эмнэлэг Зохиогч
  • Э.Болорчимэг Итгэл эмнэлэг Зохиогч
  • Л.Мөнхтулга Монгол-Япон сургалтын эмнэлэг Зохиогч
  • Б.Болорчимэг Монгол-Япон сургалтын эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Өндгөн эсийн нөөц, Өндгөвчний даавар, Сийвэнгийн түвшин, Насны хамаарал

Хураангуй

Үндэслэл: Анти-мюллер даавар (АМД)-ын сийвэнгийн түвшин нь өндгөвчний өндгөн эсийн нөөцийг илэрхийлэх үндсэн үзүүлэлт болдог. Бүс нутгийн онцлог, наснаас хамааран эмэгтэйчүүдийн өндгөвчний нөөц өөр өөр байдаг. Бэлгийн бойжилтын төгсгөл үе буюу дунджаар 15.8 насанд АМД хамгийн өндөр түвшинд хүрэн нөхөн үржихүйн үеэс аажмаар бууран цэвэршилтийн дараах үеэс тодорхойлогдохгүй болж эхэлдэг байна. Манай бүс нутгийн эрүүл эмэгтэйчүүдийн дунд АМД-ын хэвийн түвшинг тогтоох судалгааны ажил хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар хотын нөхөн үржихүйн идэвхтэй насны эрүүл эмэгтэйн сийвэнгийн АМД-ын хэвийн дундаж түвшинг тодорхойлж, нас болон бусад дааврын хамаарлыг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар проспектив судалгааны аргаар тусгайлан бэлтгэсэн асуумж аван биеийн өндөр, жинг хэмжиж, АМД, фолликул сэдээгч даавар (ФСД), лютинжүүлэгч даавар (ЛД)-ын түвшинг цусны сорьц аван тодорхойлсон. Судалгааны үзүүлэлтүүдийг Microsoft OfÏce орчны программуудыг ашиглан график дүрслэл, хүснэгт хийж SPSS 26 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Нөхөн үржихүйн насны эрүүл эмэгтэйн сийвэнгийн АМД-ын хэвийн түвшин 3.77±1.89 нг/мл байна. Нас болон АМД-ын хооронд статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай байна (r=0.64; P0.0001). Нас 1 нэгжээр нэмэгдэхэд АМД-ын түвшин 0.17 нг/мл-ээр буурах хандлагатай байна (В=-0.17; стандарт алдаа= 0.01; P<0.0001). АМД-ын түвшин нас ахих тусам АМД-ын түвшин буурах буюу өндгөвчний нөөц багасч байна. АМД-ын статистик корреляци хамаарлыг тооцоход нь ФСД-тай урвуу хамааралтай харин ЛД-тай хамаарал ажиглагдсангүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл