Колоноскопийн шинжилгээний бэлтгэл болох бүдүүн гэдэс цэвэрлэгээний аргыг сайжруулах нь

Зохиогчид

  • Ч.Баярнэмэх Монгол-Японы эмнэлэг, Дурангийн тасаг Зохиогч
  • Б.Гантуяа Монгол-Японы эмнэлэг, Дурангийн тасаг , АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч
  • В.Даваахүү АШУҮИС, СС, Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ, Бүдүүн гэдэсний дуран, Бостоны үнэлгээ

Хураангуй

Үндэслэл: Бүдүүн шулуун гэдэсний хавдар дэлхийд нийт өвчлөлийн гуравдугаарт нас баралтын хоёрдугаар байранд ордог. Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ нь бүдүүн шулуун гэдэсний эрт үеийн хавдрын оношлогооны стандарт арга юм. Гэдэсний цэвэрлэгээ нь шинжилгээний чанарт шууд нөлөөлдөг. Манай орны хувьд бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хэрэглэж байгаа гэдэс цэвэрлэх янз бүрийн аргуудын чанар үр дүнг харьцуулсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Бүдүүн гэдэсний цэвэрлэгээний шинээр боловсруулсан аргачлалыг туршилтын болон хяналтын бүлэгт харьцуулан судлах. Арга, аргачлал: Монгол-Японы эмнэлэгийн Дурангийн тасгаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийг сонгон хяналтын болон туршилтын 2 бүлэгт хуваан давхар нууцлалтай эмнэлзүйн харьцуулсан судалгааг хийсэн. Үр дүн: Бүдүүн гэдэсний цэвэрлэгээний чанарыг гурван бүлгээр харьцуулахад хяналтын бүлэгт хангалттай сайн цэвэрлэгээтэй тохиолдол 47% (n=8), хангалтгүй цэвэрлэгээтэй тохиолдол 53% (n=9) байна. Туршилтын 1-р бүлэгт хангалттай сайн цэвэрлэгээтэй тохиолдол 76% ( n=16), хангалтгүй 23% (n=5), туршилтын 2-р бүлэг хангалттай 96% (n=24) хангалтгүй 4% (n=1) байна. Бүдүүн гэдэсний цэвэрлэгээний хангалттай сайн цэвэрлэгдсэн тохиолдол хяналтын бүлэг болон туршилтын 2-р бүлэгт статистик ач холбогдолтой байна (p < 0.001). Дүгнэлт: Бүдүүн гэдэсний цэвэрлэгээний чанар 2-р бүлэгт буюу бидний сайжруулсан аргачлалд хамгийн сайн байгаа нь судалгаагаар батлагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл