Жирэмсэн эхийн цусанд С реактив уураг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Б.Буянтүшиг АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны Эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Г.Ганзаяа Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар Зохиогч
  • Г.Энхжаргал АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны Эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

РМ тоосонцор, C-реактив уураг, Үрэвслийн маркер, Агаарын бохирдол

Хураангуй

Үндэслэл: Пренаталь үеийн агаарын бохирдолд өртөлт нь зүрх судас, амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс агаарын бохирдол ихтэй бүс нутагт амьдардаг жирэмсэн эхчүүдийн цусан дахь C идэвхит уураг (CRP) уургийг тодорхойлох нь ач холбогдолтой юм. Арга, аргачлал: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 404 жирэмсэн эмэгтэйн судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Судалгаанд хамрагдагсдын 50%-д гэрт агаар цэвэршүүлэгч ашиглан интервенц явуулсан. Судалгааны хугацаанд жирэмсний 10 ба 30 долоо хоногтойд хоёр удаа PM2.5-ийг 7 хоногийн хугацаанд хэмжсэн. Оролцогчдын хатаасан цусны толбыг цуглуулан, CRP-ийг тодорхойлж, асуумжийн аргаар мэдээлэл авсан. Үр дүнгийн тоон үзүүлэлтэд статистикийн STATA 15 програм ашиглан боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 29±5.4 байсан бөгөөд, үүний 80.4% нь дээд боловсролтой, 60.5% нь гэрлэсэн эсвэл гэр бүлтэй, 72.3% нь биеийн жингийн индекс (БЖИ) хэвийн байсан. Интервенцийн бүлгийн эмэгтэйчүүдийн хатаасан цусны толбо дахь CRP нь хяналтын бүлгийнхээс 0.44 мг/л (p>0.05) бага байна. Гэртээ тамхи татдаг хүнтэй хамт амьдардаг оролцогчдын CRP 0.13 мг/л-ээр их байв (p>0.05). РМ2.5 концентраци 1 мкг/м3 нэмэгдэхэд цусан дахь CRP уураг 0.02 мг/л нэмэгдэж байна. Илүүдэл жинтэй оролцогчид CRPийн хамгийн их концентраци 4.68 мг/л байна. Дүгнэлт: Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулснаар жирэмсэн эмэгтэйчүүдийн CRP буурч байна. Жирэмсэн эмэгтэйн биеийн жингийн индекс нэмэгдэх нь цусан дахь С реактив уургийн үзүүлэлт ихсэхэд нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Буянтүшиг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл