Гематологийн анализаторын чанарын судалгаа

Зохиогчид

  • Б.Маралмаа Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Эрчим Хүчний Сургууль , Гялс анагаах ухааны Төв, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэлтэс Зохиогч
  • А.Амаржаргал Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Эрчим Хүчний Сургууль Зохиогч
  • Д.Пүрэвдаш Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Эрчим Хүчний Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Цусны ерөнхий шинжилгээ, Гүйцэтгэлийн үнэлгээ

Хураангуй

Үндэслэл: Олон улсын стандартчиллын байгуулагын (ISO 15189:2012) “Лаборатори нь тоног төхөөрөмжийг ашиглахаас өмнө зайлшгүй гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээг хийж, үйлдвэрлэгчийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдтэй харьцуулан тухайн төхөөрөмжийн чанарыг баталгаажуулна” гэж заасан байна. Анализаторийг жилд нэгээс доошгүй удаа гүйцэтгэлийн үнэлгээний чадавхийг үнэлснээр шинжилгээний чанар, төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд хяналт тавих боломжтой. Арга, аргачлал: Уг судалгааг Гялс анагаах ухааны төвд цусны ерөнхий шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчдийн шинжилгээний сорьцноос санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан. Сорьцыг үл бүлэгнүүлэгч (антикоагулянт - ethylenediamine tetraacetic acid dipotassium salt - EDTAK2) гель агуулсан сийвэн цуглуулах хуруу шилэнд (vacuumtainer) горимын дагуу авсан. Үр дүн: Sysmex XN-1000i төхөөрөмж дээр сүүлийн 3 сарын дотоод хяналтын утгаар тооцоолон гаргасан утга нь үйлдвэрлэгчээс гаргасан вариацын коэффициентын хязгаарт багтаж байгаа нь тухайн төхөөрөмжийн чанарын дотоод хяналт алдаагүй хийгдэж байгааг харуулж байна. Ингэснээр тухайн төхөөрөмж нь найдвартай хэвийн ажиллаж байгааг илтгэнэ. Дүгнэлт: Судалгаанд монгол улсад хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа Mindray BC-5800, Sysmex XN1000i зэрэг 5 парт бүхий анализаторуудын гүйцэтгэлийн чадавхийг үнэлгээний аргаар тооцоолж алдааг илрүүлсэн. Mindray BC-5800 анализатор нь давтал чанар ба нарийвчлалын үнэлгээний шаардлагыг хангахгүй улмаас тухайн анализаторт хийгдэж байгаа шинжилгээний үр дүн үнэн зөв гарч байгаа эсэх нь эргэлзээтэй болж байна. Цаашид Монгол улсад ашиглагдаж байгаа анализаторуудад чанарын хяналтыг сайжруулж, гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээг тогтмол хугацаанд тодорхой давтамжтайгаар тооцоолж байх нь чухал юм. Ингэснээр тоног төхөөрөмж хэвийн найдвартай ажиллагааг бодитоор үнэлж, чанарын түвшинг дээшлүүснээр хүний эрүүл мэндийн байдлыг үнэлэх, оношлох, эмчлэх эмчилгээний үр дүнг хянахад өндөр ач холбогдолтой юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл