Шинэ коронавирусын үед илэрч буй шинж, лабораторийн болон багажийн оношилгоонд тулгуурлаж уламжлалт анагаах ухааны халдварт хижиг өвчний оноштой дүйцүүлэн эмчлэх боломж

Зохиогчид

  • С.Сээсрэгдорж АШУҮИС. АУС Зохиогч
  • С.Ваанчигсүрэн АШУҮИС. АУС Зохиогч
  • С.Доржбат АШУҮИС. АУС Зохиогч

Түлхүүр үг:

Covid-19, Монгол, Анагаах, Онош, Сонголт

Хураангуй

Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалж, түүний томоохон тайлбарууд, монгол мэргэдийн зарим бүтээлүүдийн хүрээнд шинэ коронавирусын халдварын үед илэрч байгаа шинжүүд, оношилгоонд тулгуурлан харьцуулж дүйлгэн оношлох нь шинэлэг агуулгатайн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ, гам сахих, сэргээх засах их нөөцийг илрүүлэн ашиглах ач холбогдолтой байна. Зорилго: Шинэ коронавирусын халдварын үед илэрч байгаа шинж, оношилгоонд тулгуурлан уламжлалтын сурвалж, тайлбар бүтээлүүдийн хижиг өвчний ангилалд хамаарах хоорондоо уялдаа, холбоотой өвчнүүдийн эмгэг жам, шинжүүдтэй харьцуулан шинжлэх. Хэрэглэгдэхүүн, аргазүй: ДЭМБ, ХӨСҮТ-ийн тандалтын төвийн болон бусад мэдээлэл, “АУДҮ” сурвалж түүний томоохон тайлбар болох “Манаг лхантав”, монголын мэргэдийн “Рашааны цагаан шүүдэр”, “Увдисын эрдэнэ гарахын орон” бүтээлүүдийг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Магадлан жагсаах арга”-аар төрөлжүүлэн онцлогийг тодруулж “Нэгтгэн дүгнэх арга”аар хураангуйлан үнэлж судалгааг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Шинэ коронавирусын халдварын үеийн шинж, оношилгоонд шинжлэл хийхэд уламжлалт анагаахын халдварт халуун өвчний эс боловсорсон халууны үе шатыг дамжиж байна. Халдвар заримдаа хурдан хугацаанд боловсрох чөлөөгүй аньсанд буусан хижиг дэлгэрсэн халуунд шилжих эсвэл мөн чанараар үүссэн хямарсан халуун хижиг болж хүндрэх хэлбэрээр эмнэлзүй нь явагдаж байна. Уламжлалт анагаах ухаан өөрийн онол, арга зүйн хүрээнд халдварт хижиг өвчнийг тодорхой таньж мэдэж чаджээ. Шинэ коронавирусын халдварыг уламжлалт оноштой дүйлгэн авч үзвэл хөнгөн үед шууд, хүнд, маш хүнд болон хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд орчин үеийн стандарт эмчилгээтэй, уламжлалт эм, заслын аргуудыг хавсруулан эмчлэх их нөөц байна. Монгол мэргэд дүйлгэж байгаа уламжлалт оношийн хүрээнд хачир тавьж хэрэглэх жоруудыг олшруулж ханд болон зүүх, утах, хамарт дусаах эмүүдийг шинээр оруулжээ. Дүгнэлт: 1. Шинэ коронавирусын халдварын шинжүүдийг шинээр илрүүлэн бүртгэж мэдээлж байгаа хэдий ч одоохондоо цэгцэрч бүрэн таньж мэдээгүй байгаагийн зэрэгцээ тодорхой үе шатанд төрөлжүүлэн ангилж амжаагүй байна. 2. Шинэ коронавирусын халдварын шинжүүд болон эмнэлзүйн явцыг уламжлалт анагаах ухааны оноштой дүйлгэн хөнгөн үед шууд, хүнд, маш хүнд үед хавсруулан эмчлэх боломжтой байна. 3. Шинэ коронавирусын халдварын үеийн гол хүндрэл болох “Уушгины судасны бүлэн”-г “Судасны цусан бэтэг” уламжлалт оноштой дүйлгэж хүндрэлээс урьдчилан сэргийлэх эм, заслын сонголт өргөн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж, С.Ваанчигсүрэн, С.Доржбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл