Дэлхийн зарим орны хүний их эмчийн төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын тогтолцооны харьцуулсан судалгаа
Түлхүүр үг:
Анагаах ухааны боловсрол, Үр дүнд суурилсан сургалт, Сургалтын тогтолцооХураангуй
Эмч нарын төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах, удирдах тухай асуудал манай орны хийгээд гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байсаар иржээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага эмч нарын эмнэлзүйн үйл ажиллагаа үнэн зөв байхын 95% нь тэдний төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэлтээс шууд хамаарч буйг нотолсон байдаг. Энэ нь эмч нарын төгсөлтийн дараах сургалт нь мэргэжлийн хувьд дадлага туршлагатай болгох төдийгүй хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, шинжлэх ухаанч шинэ бүтээл туурвих мэдлэг, чадварыг дээшлүүлж өгдөг чухал ач холбогдолтойг харуулна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
