Эмнэлгийн зарим мэргэжилтний эрх зүйн зөрчлийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх нь
Түлхүүр үг:
Өндөр эрсдэлтэй эмнэлгийн мэргэжилтэн, Мэдлэг, Хандлага, Эмнэлгийн эрх зүйн зөрчилХураангуй
Эмнэлгийн эрх зүй нь эмнэлэгтэй холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн эрх зүйн судлагдахуун юм1. Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон нь зохих байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Монгол улсын эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын “Арвантавдугаар зүйл” буюу “Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”–ийн тухай хуулийн дагуу зохицуулагдана2. Судалгааг аналитик судалгааны дескриптив загвараар хийж гүйцэтгэсэн. “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” багц сургалтын талаарх үнэлгээ болон “Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн зөрчлийн талаарх мэдлэг хандлагыг үнэлэх” асуумжийг нийт 67 эмчээс авав. Мөн 2016 оноос хойш shuukh.mn мэдээллийн нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн эмнэлгийн мэргэжилтний нийт 17 гэмт хэргийн тойм судалгааг хийв. Үр дүн: “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” багц сургалтын үнэлгээ “Хангалттай”. Мэс засал болон эх барих эмэгтэйчүүдийн эмч нар нь бусад мэргэжлийн эмч нараас эмнэлгийн эрх зүйн зөрчлийн талаарх мэдлэг, хандлага илүү сайтай байна. Shuukh. mn–д 2016 оноос хойш нийт 23 шүүгдэгчтэй 17 хэрэг бүртгэлтэй байна. Үүнээс 6 нь эх барих эмэгтэйчүүдийн эмч байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт эмч нарын эмнэлгийн эрх зүйн зөрчлийн талаарх мэдлэг, хандлага хангалттай түвшинд байгаа боловч эрсдэлтэй алхам хийхээс аль болох татгалзах хандлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Цэрэнбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
