Цахим сургалтын оюутны сэтгэл ханамжийн кластер шинжилгээ: K-means & divisive hierarchical
Түлхүүр үг:
Асуумж судалгаа, Өгөгдлийн тандалт, Задалж-шатлах аргаХураангуй
Их, дээд сургуулийн үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтийн нэг бол оюутны сэтгэл ханамж юм. Оюутнууд хичээлд оролцох идэвх, сургалтын орчин, хичээлийн үзүүлэн, материаллаг бааз, багшийн ур чадвар, хандлагад хэр сэтгэл ханамжтай байгааг судлахаар зорилоо. АШУҮИС-ийн суурь боловсролын I дамжааны анагаахын физик хичээлийг судалсан нийт 502 оюутнаас гурван бүлэг бүхий нийт 41 асуулттай асуумж судалгаа авлаа. Үүнд I бүлэгт тухайн хичээл хэрхэн үр дүнтэй, сонирхолтой байсан тухай 10 асуулт, II бүлэгт багшийн ур чадвар, хандлагын тухай 19 асуулт, III бүлэгт оюутан өөрөө хичээлдээ хэрхэн оролцсон тухай 12 асуулт бүхий сэтгэл ханамжийн судалгааны 502 бичлэгтэй мэдээллийн сан үүсгэв. Энэхүү мэдээллийн сандаа k-means, задалж, шатлах (Divisive Hierarchical Clustering) аргын R програмын eclust() функцээр кластер шинжилгээ хийлээ. Сэтгэл ханамжийг “маш сайн”, “сайн”, “дунд”, “муу”, “маш муу” гэсэн таван түвшингээр үнэлэв. Судалгаанд k-means аргаар 0.1-0.4, задалж-шатлах аргаар хуваах коэффициент 0.88-0.91 гарлаа. Иймээс задалж-шатлах аргаар хичээлийг үнэлэх гурав, багшийг үнэлэх гурав, оюутны хичээлд оролцоог үнэлэх хоёр кластерт тус тус хуваалаа. Хичээлийн үнэлэх загварын I кластерт дунд үнэлгээ 33%, II кластерт сайн үнэлгээ 61.4%, III кластерт муу үнэлгээ 5% байна. Багшийг үнэлэх загварын II кластерт сайн үнэлгээ 63.9%, I кластерт дунд үнэлгээ 31.8%, III кластерт муу үнэлгээ 4.1% байна. Оюутны хичээлийн идэвхийг үнэлэх загварын I кластерт сайн үнэлгээ 69.9%, II кластерт дунд үнэлгээ 30.07% байна. Шинжилгээнд задалж-шатлах загваруудын хуваах коэффициент нь илүү ач холбогдолтой загвар бүхий кластер болохыг илтгэж байна. Энэхүү хичээлийг үнэлэх загварт 61.4% сайн, багшийн үнэлгээний загварт 69.1% сайн, оюутны идэвх, оролцооны загварт 31.2 маш сайн, 38.8 сайн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Т.Ахыт, Л.Пүрэвдолгор, Ц.Жавзмаа, П.Жаргалбат, Ч.Галбадрах, Л.Ажнай
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
