Улаанбаатар хотын хүн амын дунд хийсэн шүдний нумын хэв шинжийг тодорхойлох судалгаа

Зохиогчид

  • А.Анудар АШУҮИС, НАСС, НАГЗТ Зохиогч
  • Г.Ганжаргал АШУҮИС, НАСС, НАГЗТ Зохиогч

Түлхүүр үг:

Хоршилт, Нумын хэлбэр, Анатоми

Хураангуй

Олон зууны туршид шүдний нумын хэлбэрийг шүдний байрлал, гоо сайхан, үйл зүй болон гажиг заслын эмчилгээний урт хугацааны тогтвортой байдалд хэрхэн нөлөөлдөг тухай судалсаар ирсэн. Нумын хэлбэрийг олон төрлөөр ангилдаг ч эмнэл зүйд дөрвөлжин, парабол, дугуй, V хэлбэр, трапецыг ашигладаг. Зорилго: Улаанбаатар хотын хүн амын шүдний нумын хэлбэрийг тодорхойлох. Материал, арга зүй: Агшингийн судалгааны аргаар цуглуулсан мэдээ, материалыг ретроспектив загвар ашиглан боловсруулалт хийлээ. Судалгаанд хамрагдах болон хасагдах шалгуурыг үндэслэн 300 хүнийг сонгон авч хоншоор, эрүүний шүдний нумын хэлбэрийг нүүр амны гажиг заслын нарийн мэргэшсэн эмч субъектив байдлаар үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн хоншоорын шүдний нумын хэлбэр 4.6% дөрвөлжин, 50% парабол, 32.3% дугуй, 10.3% V хэлбэр, 2.8% трапец, эрүүний шүдний нумын хэлбэр 5.6% дөрвөлжин, 37.6% парабол, 42.6% дугуй, 11.6% V хэлбэр, 2.6% трапец байв. Улаанбаатар хотын хүн амын хоншоорын шүдний нумын хэлбэрийн зонхилон эзлэх хэлбэр нь парабол, эрүүний шүдний нумын зонхилон эзлэх хэлбэр нь дугуй хэлбэр байгаа нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ганжаргал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл