Оюутнуудын хооллолтын онцлог ба хеликобактерийн халдварын тархалтыг судалсан дүн
Түлхүүр үг:
Эрүүл Мэндийн Сургууль, Анагаах ухааны тэнхим АШУҮИС, Өрхийн анагаахын тэнхим АШУҮИС, Утас: 99930816Хураангуй
Үндэслэл: Орчин үед зохисгүй хооллолт түүний үр уршиг болох хоол тэжээлийн хүчин зүйл нь ДЭМБ-ын тодорхойлсноор дэлхийн хүн амын дунд халдварт бус өвчин үүсгэх зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлд тооцогдож байна.1 Дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувь нь хеликобактерийн халдвар авсан ба үүний 30-40 хувийг нь өндөр хөгжилтэй орны хүн ам, 70 орчим хувийг хөгжиж буй орны хүн амд уг халдвар бүртгэгдэж буйг судлаачид мэдээлсэн. Манай оронд H.Pylori-ийн халдварын тархалтын талаар олон судалгаанууд хийгдсэн боловч оюутан залуусын дунд H.pylori-ийн халдварын тархалтыг тодорхойлсон судалгаа одоогоор хийгдээгүй байгаа, хүн амын нилээд хэсгийг бүрдүүлж буй оюутан залуучуудын зохистой хооллолтын байдлыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Оюутнуудын хооллолтын байдал, ходоодны биж шинж ба Хеликобактерийн халдварын тархалтыг тодорхойлох. Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд дотуур байранд амьдардаг 200 оюутныг хамруулж тусгайлан бэлтгэсэн 34 асуулт бүхий асуумж авч серологийн шинжилгээнд H.Pylori IgG илрүүлэх шинжилгээ хийж судалгааны боловсруулалтыг STATA 12 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 62.5% (125) нь хоногт 1-2 удаагийн давтамжтай хооллодог бөгөөд 34% (68) нь хоногт 3-4 удаа хооллодог, 3.5% (7) нь хоногт 5 ба түүнээс олон удаа хооллодог байна. Оюутнуудад 36.5% (78)-д асуумжаар ходоодны биж шинж тодорхойлогдсон. Биж шинж илэрсэн оюутнуудын 23.5% (47)-д чээж хорсох шинж, 17% (34)-д нь аманд гашуун амт мэдрэгдэх шинж, 11% (22)-д ходоод, аюулхай орчим өвдөх шинж тус тус илэрсэн. Хеликобактерийн халдварыг серологийн шинжилгээгээр тодорхойлоход судалгаанд оролцогчдын 71% (12)-д H.pylori IgG эерэг, 29% (58)-д H.pylori IgG сөрөг хариу гарсан. (p=0.001) Дүгнэлт: Оюутнуудын хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг, хангалтгүй, хооллолтын дадал буруу байгаа ба оюутны байранд амьдардаг залуучуудын 71% (142)-д хеликобактерийн халдвар илэрсэн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Пагмадулам, Д.Мягмарцэрэн, Н.Бира
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
