Нийслэлийн өргөө амаржих газарт хепатит В вирүсийн дархлаажуулалтанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилтны дархлаа тогтоцыг үнэлэх нь
Түлхүүр үг:
Нийслэлийн өргөө амаржих газар, Хепатит В вирүс, Дархлаа тогтоцХураангуй
Эмч, эмнэлгийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үед бохирлогдсон зүү тариурт хатгагдсанаас цусаар дамжих халдварт өртөх өндөр эрсдэлтэй байдаг. ДЭМБ-ын мэдээгээр анхаарал болгоомжгүйгээс энэ төрлийн гэмтэлд өртөж жил бүр эмнэлгийн 66.000 ажилтнууд хепатит В вирүсийн халдвар, 200-5000 ажилтан ХДХВ-ийн халдвараар халдварлагддаг байна. Цусаар дамжих халдвар дундаас хамгийн түгээмэл тохиолддог нь хепатит В, С вирүсийн болон ХДХВ-ийн халдвар байдаг. Зорилго: НӨАГ-ын хепатит В вирүсийн дархлаажуулалтанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилтны дархлаа тогтоцыг үнэлэх. Арга зүй: Судалгааг проспектив аргаар, нэг агшингийн судалгааны загвар хэрэглэн гүйцэтгэсэн. НӨАГ-ын 331 эмч, эмнэлгийн ажилтан хепатит В вирусын дархлаажуулалт хамрагдсан байв. Үр дүн: Хепатит В вирүсийн эсрэг дархлаа тогтоцыг тодорхойлох шинжилгээнд хамрагдсан ажилтны насны хувьд 1824 нас 6 % (n=9), 25-44 нас 67 % (n=98), 45-64 нас 27% (n=40) байна. Дүгнэлт: Хепатит В вирүсийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд ажилтнуудын 66 хувьд дархлаа тогтсон байна. Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлэхийн тулд бүрэн тунгаар дархлаажуулалт хийлгэх нь илүү үр дүнтэй байгааг бидний судалгаа харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Нармандах
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
