Монгол хүн амын дунд эрүүний үений эмгэгийн тархалтыг судалсан байдал
Түлхүүр үг:
Эрүүний үений эмгэг, Нас, Хүйс, Хүн амХураангуй
Эрүүний Үений Эмгэг (ЭҮЭ) нь эрүүний үе, зажлуурын булчингийн өвдөлт болон үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг эмгэг өөрчлөлт юм. Монгол улсад эрүүний үений эмгэгийн тархалтыг судалсан судалгаа нь хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Арга аргачлал: Монгол орны газар зүйн бүсчлэлийн дагуу Баруун, Хангай, Зүүн, Төвийн бүсийн 8 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргээс санамсаргүй түүврээр судалгаанд 18-65 насны 1515 хүнийг хамруулсан. Эрүүний үений эмгэгийн тархалтыг үнэлэхдээ нас, хүйс, газар зүйн байрлалаар нь авч үзсэн. Эрүүний үений эмгэгийг бодит үзлэгээр илрүүлэхдээ эмч тусгайлан боловсруулсан үзлэгийн картан дээр эрүүний үений эмгэг байгаа эсэхийг тэмдэглэсэн (дугаралт, өвдөлт, булчингийн чангарал, ам ангайлт хязгаарлагдах). Үр дүн: Тус судалгаанд нийт 1515 хүн хамрагдсанаас 504 хүн (33.3%)-д эрүүний үений эмгэгийн шинж илэрсэн байна. Насны бүлгээр авч үзвэл 30-39 насанд хамгийн өндөр буюу 120 хүнд (41.1%) эрүүний үений эмгэг илэрсэн байна. Судалгаанд хамрагдагсдыг хүйсээр нь авч үзвэл эмэгтэй хүмүүсийн 410-д (35.4%) ЭҮЭ илэрсэн бол, эрэгтэй 94 хүнд (26.3%) илэрч байсан. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол улсад нийт хүн амын 33.3% -д эрүүний үений эмгэгийн шинж илэрдэг. Эрэгтэй хүмүүсийг бодвол эмэгтэй хүмүүст ЭҮЭ илүү их тохиолдож байна. Мөн ЭҮЭ-ийн шинж тэмдэг газар зүйн хувьд ойролцоо байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
