Туршилтын хулганад үүсгэсэн харшлын загварт CpG ДНХ эмчилгээг туршсан судалгааны тойм

Зохиогчид

  • Г.Ням-Очир АШҮУИС, Сувилахуйн сургууль, Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим Зохиогч
  • Ч.Гансүх АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Өлзийсайхан АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Цолмонцэцэг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Хүүхдийн эмнэлэг Зохиогч
  • Л.Энхсайхан Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Зохиогч

Түлхүүр үг:

Харшлын ринит, CpG-ODNs, (oligodeoxynucleotides), Гуурсан хоолойн багтраа

Хураангуй

Харшлын шалтгаант өвчлөл дэлхийн хүн амын дунд улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд нь гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, конъюктивит, дерматит зэрэг олон хэлбэртэй байдаг. Харшлын өвчний үед бие махбодод дархлааны Th1 хамааралт хариу урвал дарангуйлагдаж, Th2 эсийн оролцоот хариу урвал идэвхждэг. CpG (Cytosine phosphate Guanine) ДНХ-ийг харшлын өвчний эмчилгээнд хэрэглэхэд Th1 хамааралт урвал идэвхжин, Th2 хамааралт урвал дарангуйлагдаж, В эсээс IgE нийлэгжил буурдаг. CpG ДНХ нь тодорхой дараалалд агуулагдах метилжээгүй цитозин, гуаниний динуклеотид агуулсан ДНХ-ийн богино молекулууд юм. Харшлын ринит, гуурсан хоолойн багтраа өвчний үед хийгдсэн CpG ДНХ эмчилгээний үр нөлөөг тодорхойлох зорилго дэвшүүлэн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хийж дүн шинжилгээ хийн үзэхэд CpG ДНХ эмчилгээ нь харшлын өвчний эмгэг жамын эмчилгээнд чухал үр нөлөөтэй, болох нь харагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ням-Очир, Ч.Гансүх, Л.Энхсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл