Дэгдэмхий үнснээс гарган авсан нано бүтцэт алюмосиликатын анагаахын хэрэглээ
Түлхүүр үг:
Цеолит, Гидротермийн арга, Катион солилцогч, Анагаахын хэрэглээХураангуй
Нүүрс нь нефть болон байгалийн хийтэй харьцуулбал үнэ хямд, ихээхэн нөөцтэй түүхий эд тул түүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нүүрсний шаталтаас үүсэх үндсэн бүтээгдэхүүн нь үнс бөгөөд нийт үнсний тодорхой хэсэг нь дэгдэмхий үнснээс бүрдэнэ. Манай улсын хувьд нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээ өндөр байгаа учраас дэгдэмхий үнсийг дахин хэрэглэснээр түүний хор хөнөөлийг багасгах сайн талтай. Дэгдэмхий үнсийг шууд ба шууд бус аргаар боловсруулан хэрэглэхээс гадна багагүй хэсгийг ландфиль хийж устгаж байна. Дэгдэмхий үнсийг цахиур, төмөр, хөнгөн цагаан, зэсээр баяжуулан нанохэмжээст жижиг хэсгийг синтезлэн гарган авч ашиглах боломжтой. Энэхүү тойм судалгааны ажлаар дэгдэмхий үнснээс нано бүтцэт алюмосиликатыг синтезийн аргаар гарган авах, түүнийгээ анагаахын салбарт хэрхэн хэрэглэж болохыг тоймлон өгүүллээ.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Алтантогос
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
