COVID-19 цар тахлын хөл хорионы үед Улаанбаатар хот дахь гавал тархины гэмтлийн судалгаа

Зохиогчид

  • Д.Долгормаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим , Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжилгээний газар Зохиогч
  • Э.Шинэцэцэг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, Шинжилгээ бүртгэл, мэдээллийн хэлтэс Зохиогч
  • Х.Батбаяр АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч
  • М.Цэрэнбат АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Зам тээврийн осол, Өндрөөс унах, Амиа хорлох, Шүүх эмнэлэг

Хураангуй

Дэлхий дахинд тархаж буй корона вируст халдвар COVID-19 цар тахлын үед манай улсад халдвар илэрснээс хойш 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш шүүх эмнэлэгт бүртгэгдсэн гэмтлийн шалтгаант нас баралт болон гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийн тоо эрс буурсан бөгөөд бид хөл хорионы үеийн гавал тархины гэмтлийн улмаас нас барсан тохиолдлуудын шалтгаан, зарим нөлөөлөх хүчин зүйлийг харьцуулан судалсан юм. Корона вируст халдвар COVID 19–ийн цар тахлын хөл хорионы дэглэмийн үед бүртгэгдсэн гавал тархины гэмтлийн шалтгаан нас баралтад эрэгтэйчүүд дийлэнх нь өртөж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.5 хувиар буурч, харилцан зодоон, зам тээвэр, санамсаргүй ослын шалтгаант нас баралт багассан байна. Харин өндрөөс уналт, амиа хорлолтын шалтгаант нас баралт нэмэгдсэн нь цар тахлын хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл, стресст нөхцөл байдал нөлөөлж байна гэж дүгнэв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Долгормаа, М.Цэрэнбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл