COVID-19 цар тахлын үед ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ажлын амжилт, биеийн болон сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил
Түлхүүр үг:
Job success, physical and mental endurance, conviction, COVID-19 epidemic, frontline nurseХураангуй
Үндэслэл: COVID-19 тахал нь эрүүл мэндийн системд асар их нөлөө COVID-19 цар тахал үзүүлж, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сэтгэлзүйн хямралд орох Тэргүүн эгнээний эрсдэлийг нэмэгдүүлсэн. Сувилагч нарын биеийн болон сэтгэлийн сувилагч ажлын амжилт тэнхээ, хүмүүсийн хоорондын харилцаанд архаг стресс үүсч, удаан Биеийн болон сэтгэлийн хугацаагаар үргэлжлэх нь сэтгэл хөдлөлийн ядаргаа, хөдөлмөрийн тэнхээ чадвар алдагдал, хувь хүний амжилтанд хэрхэн нөлөөлж байгааг судлах Тэсвэрлэх чадвар нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: COVID-19 цар тахлын Итгэл үнэмшил тэргүүн эгнээнд ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ажлын амжилт, биеийн болон сэтгэлийн тэнхээ, тэсвэрлэх чадварын итгэл үнэмшлийг тодорхойлж, хамаарлыг тогтоох, практик зөвлөмж гаргахад оршино. Материал арга зүй: COVID-19 цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ажлын амжилт, биеийн болон сэтгэлийн тэнхээ, COVID-19 тэсвэрлэх чадварын итгэл үнэмшлийг үнэлэхэд тоон судалгааны корреляцийн загварыг ашигласан. УНТЭ-ийн яаралтай тусламж, амбулаторийн тасаг, эмнэлзүй эмгэг судлалын нэгдсэн лаборатори, дүрс оношлогооны төв, ариутгал халдваргүйтэлийн тасгууд болон тусгаарлах хэсэгт ажиллаж буй 95 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг эх олонлог болгон эмнэлгийн ёс зүйн хорооноос зөвшөөрөл авч нийт 82 ажилтаныг судалгаанд хамрууллаа. Судалгаанд Maslach нарын ажлаас халшрах хам шинжийн асуумж1, Коннор-Дэвидсон нарын тэсвэрлэх чадварын стандарт асуумжуудыг2 ашигласан. Асуумжуудын найдвартай ба хүчин төгөлдөр байдлыг шалгаж, Google Form цахим платформыг ашиглан судалгаанд сонгогдсон оролцогчдын нийгмийн сүлжээгээр дамжуулан интернетэд илгээж мэдээлийг цуглуулсан. Мэдээлэл боловсруулалтанд SPSS 21 программ ашигласан. Үр дүн: Тус судалгаанд оролцогчдын дундаж нас 34.5±1.05, эрэгтэй 9(11%) эмэгтэй 73(89%) сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдсан. COVID-19 дэгдэлтийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилтнуудын ажлын амжилтын дундаж оноо 17.3±2.43, биеийн болон сэтгэлийн тэнхээ дундаж оноо 15.2±2.30, итгэл үнэмшлийн дундаж оноо 10.5±1.51 байна. Ажлын амжилт, биеийн болон сэтгэлийн тэнхээ хооронд r=.328, p=0.003 эерэг дунд түвшины хамааралтай байна. Итгэл үнэмшил ажлын амжилт хороонд p=0.27, биеийн болон сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил хооронд p=0.64 байгаа нь эдгээр хувьсагчдын хооронд хамааралгүй байна. COVID-19 халдвар авсан өвчтөнд үзүүлэх тусламжийн сургалтанд хамрагдалт, халдвар авсан өвчтөнд тусламж үзүүлэх туршлага хоорондоо эерэг хамааралтай r=.312, p=0.05 түвшин нь дунд түвшинд байна. Сэтгэл санаа ядаргаа, айдас хувьсууруудын хооронд эерэг хамааралтай r=.580, p=0.001 байгаа нь түвшины хувьд хүчтэй хамааралтай байна. Айдас, сэтгэл түгшүүрийн хооронд эерэг хамааралтай r=.413, p=0.001 дунд зэргийн түвшинтэй байна. Дүгнэлт: COVID-19 цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ажлын амжилт биеийн болон сэтгэлийн тэнхээ хооронд эерэг дунд түвшний хамааралтай, өвчтөнд үзүүлэх тусламжийн сургалтанд хамрагдалт, халдвартай өвчтөнд тусламж үзүүлэх туршлага хоорондоо эерэг дунд түвшины хамааралтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
