Эмчлүүлэгчийн нийгмийн дэмжлэг ба эмнэлгээс гаргах төлөвлөлтийн хэрэгцээг судалсан дүн
Түлхүүр үг:
Нийгмийн дэмжлэг, ЭмчлүүлэгчХураангуй
Эмнэлгийн нийгмийн ажлын хүрээнд дэмжлэг шаардлагатай эмчлүүлэгчийг эрт илрүүлэх нь эмчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох, эмнэлгээс гарсны дараах үеийн тусламж, үйлчилгээний чиглэлийг тодорхойлоход тусалдаг. Тиймээс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн нийгмийн дэмжлэгийн байдлыг эмнэлгээс гаргах төлөвлөлтийн өнөөгийн байдлыг судлах зорилгоор тоон судалгааны асуумжийн аргаар хэвтэн эмчлүүлж буй 120 эмчлүүлэгч, чанарын судалгааны ганцаарчилсан ярилцлагын аргаар 4 эмч, 6 сувилагчийг судалгаанд хамруулав. Судалгаанд оролцогчдын гэр бүл, найзууд, бусад хүмүүсээс авах дэмжлэг дунджаар сайн (6.01 оноо) байна. Нийгмийн дэмжлэгийн үзүүлэлтийн хувьд гэр бүл, найз нөхөд, бусад хүмүүсээс нийгмийн дэмжлэг авах байдал сайн боловч нас ахих тусам буурах хандлагатай байна. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт эмнэлгээс гаргах төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд мэргэжилтэн хоорондын харилцаа, үйл ажиллагааны эргэх холбоог сайжруулах замаар эмнэлгээс гаргах төлөвлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Сугармаа, С.Хандмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
