ХДХВ-ийн халдваргүй хүмүүсд CCR5 генийн полиморфизмыг илрүүлсэн дүн

Зохиогчид

  • М.Баттөр АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим Зохиогч
  • Андереас Валкер ХБНГУ-ийн Хенрих Хайнын Их сургууль, Вирус судлалын Институт Зохиогч
  • Б.Даваадорж АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим Зохиогч
  • Э.Гэрэлмаа АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим Зохиогч
  • Г.Ануужин АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим Зохиогч
  • Ө.Учрах АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим Зохиогч
  • Г.Отгонжаргал АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим Зохиогч
  • Г.Батбаатар АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Иорг Тимм ХБНГУ-ийн Хенрих Хайнын Их сургууль, Вирус судлалын Институт Зохиогч
  • Ч.Баттогтох АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим АШУҮИС, Био-АC, Дархлаа судлалын тэнхим ХБНГУ-ийн Хенрих Хайнын Их сургууль, Вирус судлалын Институт Цахим хаяг: battur@mnums.edu.mn, Утас: 99223877

Хураангуй

. Хүний Дархлал Хомсдолын Вирусийн (ХДХВ) gp41 уураг CCR5 ко-рецептортой холбогдсноор вирус эсийн дотогш нэвтрэн ордог. Хүн амын дунд CCR5 генийн мутацийн олон хувилбар тохиолддог бөгөөд эдгээрээс CCR5 ∆32 мутацтай бодгаль ХДХВ халдварт тэсвэртэй байдаг. Дэлхийн хүн амын дунд CCR5 ∆32 мутац Европ тивийн хүн амд их тохиолддог бол Ази тивийн хүн амд хамгийн бага хувьтай байдаг. Энэ судалгаанд насанд хүрсэн 90 хүн хамруулсан бөгөөд генийн мутацийг илрүүлэх шинжилгээг ХБНГУ-ын Хенрих Хайнийн Их Сургуулийн Вирус судлалын институтид хийсэн. Cудалгааны ажлын үр дүнгээс харахад CCR5∆32 мутаци 4.4% (4/90), R223Q мутаци 32.2% (29/90) байв. Монгол хүмүүсийн дунд CCR5∆32 мутацийн тархалт ази тивийн хүн амын дундах тархалттай ойролцоо байна. Харин R223Q мутац харьцангуй өндөр байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Баттөр, Г.Батбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл