Хөхний хорт хавдартай хүмүүсийн хими эмчилгээний дараах зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох нь

Зохиогчид

  • С.Пагмадулам АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Б.Нямгэрэл АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Н.Баясгалан АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • В.Бямбасүрэн АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Диастолын үйл ажиллагааны алдагдал, Хөхний хорт хавдар, Антрациклин эмчилгээ

Хураангуй

Хөхний хорт хавдрын хими эмчилгээнд антрациклин ба моноклоны эсрэг бие зэрэг бүлгийн эмүүдийг хэрэглэдэг болсноор хавдрын шалтгаант нас баралт буурсан. Гэсэн хэдий ч эдгээр эмнүүдтэй холбоотой зүрхний хордлого үүсч хавдрын бус (зүрхний) шалтгаанаар нас барах тохиолдол нэмэгдэх болсон нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Тиймээс бид хөхний хорт хавдартай хүмүүсийн хими эмчилгээний дараа үүсэх зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдлыг зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорилоо. Бид уг судалгааг агшингийн болон тууш судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. ХСҮТ-д хөхний хорт хавдар оноштой хими эмчилгээ хийлгэж буй 36 үйлчлүүлэгчдийг 3 курс хими эмчилгээний өмнө ба дараа 2 удаа зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлж, харьцуулан судалсан. Судалгааны статистик боловсруулалтыг STATA 12 ашиглан гүйцэтгэсэн ба p<0.05 байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Судалгаанд оролцогчид 100% (n=36) эмэгтэй ба дундаж нас 47±9.3 байв. Зүрхний хэт авиан шинжилгээгээр зүрхний диастолын үйл ажиллагааны эхний хэмжилтийн үзүүлэлтүүдийг 3 курс хими эмчилгээний дараах байдалтай харьцуулахад 11 хүнд диастолын үйл ажиллагааны алдагдал шинээр илэрсэн. Логистик регрессийн шинжилгээгээр нас OR-1.06 (95% Cl: 1.01-1.12, p=0.02), БЖИ OR-1.12 (95% Cl: 1.04-1.20, p=0.01) болон антрациклин OR-4.32 (95% Cl: 1.07-25.6, p=0.04) үр дүн гарсан нь нас, БЖИ өндөртэй болон антрациклины бүлгийн хими эмчилгээг хэрэглэх нь диастолын үйл ажиллагааны алдагдал үүсэхэд нөлөөлөх статистикийн ач холбогдолтой эрсдэлт хүчин зүйлс болж байгааг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Пагмадулам, Б.Нямгэрэл

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл