Хоншоорын үүдэн шүд ба доод уруулын хамаарал, диастем, хар гурвалжин зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлох нь
Түлхүүр үг:
Хоншоорын төвийн үүдэн шүд, Гоо зүй, Инээмсэглэл, Нас, ХүйсХураангуй
Инээмсэглэл нь гоо зүйн чухал үзүүлэлт юм. Инээмсэглэлийн гоо зүй, хэв маягийг тодорхойлдог олон үзүүлэлт байдаг. Нүүр амны эмч нарын оношлогоо, эмчилгээний төлөвлөгөөнд инээмсэглэлийн гоо зүйн үзүүлэлтүүдийг үнэлж дүгнэх нь чухал байдаг. Судалгааны ажлын зорилго: Инээмсэглэлийн зарим үзүүлэлтийг тодорхойлоход оршино. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Бид нэг агшингийн судалгааны загвар ашиглан хийлээ. Судалгаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13-65 насны 108 хүнийг (84 эмэгтэй, 24 эрэгтэй) хамруулсан. Насыг 5 бүлэгт (13-19, 20-29, 30-39, 40-49, 50-с дээш) хуваасан. Нүүрний эгц урд проекцоос инээмсэглэсэн фото зураг болон амны хөндийн фото зурагт үнэлгээ хийлээ. Ингэхдээ фото зурган дээр хоншоорын үүдэн шүд ба доод уруул хоорондын хамаарал, диастем, хар гурвалжин гэсэн 3 үзүүлэлтийг үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын инээмсэглэлийн үзүүлэлтүүдийг үнэлэхэд 84.6%-д нь хоншоорын үүдэн шүд доод урууланд хүрэлцэхгүй, 10.19%-д нь хоншоорын үүдэн шүдний диастемтай, 32.41%-д нь дээд төвийн үүдэн шүдний хоорондын хар гурвалжинтай байлаа. Насны хувьд хар гурвалжин нь статистик ач холбогдол бүхий ялгаатай нь ажиглагдлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Даариймаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
