Улаанбаатар хотын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн зүгээс үнэлсэн дүн

Зохиогчид

  • Б.Номин-Эрдэнэ НЭМС, АШУҮИС Зохиогч
  • Д.Даваалхам НЭМС, АШУҮИС Зохиогч
  • Э.Батмандуул НЭМС, АШУҮИС Зохиогч
  • А.Пүрэвгэрэл НЭМС, АШУҮИС Зохиогч
  • Л.Хоролсүрэн НЭМС, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

SERVQUAL Тусламж үйлчилгээний чанар Үйлчлүүлэгчид, сэтгэл ханамж Өрхийн ЭМТ

Хураангуй

Үндэслэл: Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний чанарыг сайжруулах нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэх гол стратегуудын нэг билээ. Тусламж үйлчилгээний чанарын талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нарийвчлан судлах нь ӨЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй. Манай орны хувьд ЭМАШТҮ-ний чанарыг тоон аргаар судалсан сүүлийн үеийн судалгаа ховор байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Материал, арга зүй: Судалгааг дескриптив судалгааны агшингийн загвар ашиглан Улаанбаатар хотын 9 дүүргийн 30 өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)өөр үйлчлүүлдэг 16 наснаас дээш насны нийт 1203 үйлчлүүлэгчийг хамруулан хийв. Тусламж, үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн зүгээс үнэлэх SERVQUAL (нийт 5 бүлэг, 22 асуулт) стандарт асуумжийг ашиглан тоо мэдээллийг цуглуулав. Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үйлчлүүлэгчдийн хүлээлт болон мэдэрсэн бодит түвшингийн зөрүүгээр чанарын оноог тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ӨЭМТүүдийн чанарын оноо бүгд сөрөг утгатай байгаа нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үйлчлүүлэгдийн мэдэрсэн бодит түвшин тэдний хүлээлтэнд хүрэхгүй байгааг илтгэнэ. Чанарын үзүүлэлтүүдээс мэдрэгдэх байдал хамгийн их зөрүүтэй (-0.55) байсан бол хамгийн бага зөрүүтэй үзүүлэлт нь найдвартай байдал (-0.36) байв. Хариу үйлдэл ба баталгаат байдал ижил (-0.46), харин үйлчлүүлэгчээ ойлгох байдал (-0.51) байлаа. Чанарын дундаж оноо (-0.46) байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнд чанарын үзүүлэлтүүд бүгд сөрөг утгатай гарсан нь ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний чанар хангалтгүй, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж тааруу, хүлээлтэнд хүрэхгүй байгааг илтгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваалхам, Э.Батмандуул, А.Пүрэвгэрэл, Л.Хоролсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл