Түмэн навчинцарт ортууз (Oxytropis myriophylla (Pall.)DC.) эмийн ургамлын үрийн соёололтын судалгаа

Зохиогчид

  • Чи.Уянга АШУҮИС, ЭЗС Зохиогч
  • Д.Даваадагва АШУҮИС, ЭЗС Зохиогч
  • Б.Тунгалаг АШУҮИС, ЭЗС Зохиогч

Түлхүүр үг:

Эмийн ургамал, Үрийн соёололт, Соёололтын хувь, Соёололтын эрчим

Хураангуй

Монгол эмийн түүхий эд түмэн навчинцарт ортууз (Оxytropis myriophylla (Pall.)DC.) нь буурцагтны овгийн олон наст өвслөг ургамал бөгөөд монгол эмэнд өргөн хэрэглэдэг, эмчилгээний өргөн хүрээний үйлдэлтэй эмийн ургамал юм. Түмэн навчинцарт ортуузыг тарималжуулахад үрийн хальс нь хатуу бүрхүүлээр хучигдсан байдаг учир тарималжуулан ургуулахад бэрхшээлтэй байдаг. Иймээс бид түмэн навчинцарт ортуузын үрийн соёололтод нөлөөлөх хүчин зүйлүүдийг харьцуулан судалж механик, физик, химийн аргуудыг ашиглаж, 150С болон 250С-н тогтмол дулаантай хайрцагт үрийг соёолуулан, соёололтын эрчим болон соёололтын хувийг тодорхойлсон. Үр дүнгээс харахад механик болон физикийн аргыг хослуулан хэрэглэж, үрийг боловсруулахад соёололт хамгийн их байна. Өөрөөр хэлбэл үрийг зүлгүүрээр зүлгүүрдэж, зүлгүүрдсэний дараагаар 250С усанд дэвтээж, 250С-н тогтмол температуртай хайрцагт ургуулсан үрийн соёололтын эрчим болон соёололтын хувь хамгийн өндөр байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл