Төвөнхийн хорт хавдраар өвчлөгсдийн амьдрах чадварыг судалсан үр дүн

Зохиогчид

  • О.Дарьцэцэг Хавдар Судлалын Үндэсний төв Зохиогч
  • П.Ганчимэг АШУҮИС, АУС, Чих хамар хоолой судлалын тэнхим Зохиогч
  • Д.Ангармөрөн АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, биостатистикын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Амьдрах чадвар, Hazard ratio, Эмчилгээний төрөл, Хавдрын байрлал, Нас

Хураангуй

Манай орны хувьд төвөнхийн хорт хавдар нь (ТХХ) зонхилон тохиолдох хавдрын 10-р байрт жагсаж, 80 хувь нь хожуу шатанд оношлогдож байна.1 Төвөнхийн хорт хавдрын голлох шалтгааныг архи, тамхины тогтмол хэрэглээ, ажлын хортой нөхцөл, агаарын бохирдол, хүний хөхөнцөр вирусын халдвар, ходоод улаан хоолойн сөөргөө өвчин бүрдүүлж байна.2 Төвөнхийн хорт хавдрын мэс засал, хими, туяа эмчилгээний үр дүн, анхдагч хавдрын дахилтын байдал, амьдарсан хугацаагаар нь үнэлсэн судалгаа олдохгүй, мэс засал ба мэс заслын бус эмчилгээний үр дүнг харьцуулан судлаагүй зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: 2014-2016 оны хооронд төвөнхийн хорт хавдар онош батлагдан Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д эмчлүүлсэн 64 тохиолдлыг ретроспектив судалгааны загвараар судлаж, амьдрах чадварыг оношлогдох үеийн нас, эмчилгээний төрөл, хавдрын үе шат, байрлал зэрэгтэй уялдуулан судлаж, үйлчлүүлэгч нарын амьдрах чадварыг Каплан Мейерийн аргаар үнэлэв.3 Үр дүн: 1. 2014-2016 оны хооронд 73 хүн төвөнхийн хорт хавдар батлагдсан ч, судалгааны шалгуурын дагуу 64 үйлчлүүлэгчийг тус судалгаанд хамруулав. Амьдрах чадвар нь төвөнхийн хавдрын эмнэлзүйн үе шатаас хүчтэй хамаарал бүхий байсан бол, эмчилгээний төрөл, хавдрын байрлал, оношлогдох үеийн наснаас сул хамааралтай байгаа нь тодорхойлогдлоо. 2. ТХХ-ын онош батлагдсан үйлчлүүлэгч нарын 1 жилийн амьдрах чадвар 79 хувь, 3 жилийн амьдрах чадвар 53 хувь, 5 жилийн амьдрах чадвар 31 хувь болж буурсан үзүүлэлт тус тус тодорхойлогдов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Дарьцэцэг, Д.Ангармөрөн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл