Тосгуурын жирвэгнэх хэм алдагдал ба зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийн харьцуулсан судалгаа

Зохиогчид

  • Б.Индэрмаа АШУҮИС,АУС,Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Х.Чингэрэл АШУҮИС,АУС,Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Сумъяа АШУҮИС,АУС,Зүрх судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хэм алдагдал, Эрсдэлт хүчин зүйлс, Эрт илрүүлэг

Хураангуй

Судалгааны зорилго нь Улаанбаатар хотын насанд хүрэгсдийн дундах тосгуурын жирвэгнэх хэм алдагдлыг илрүүлж, зүрх судасны зарим эрсдэлт хүчин зүйлстэй харьцуулан судлахад оршиж байв. Судалгаанд Улаанбаатар хотын 8 дүүргийн 127 өрхийн эрүүл мэндийн төвөөс нийт 4515 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, тосгуурын жирвэгнэх хэм алдагдлын эрсдэлт хүчин зүйлсийг судлахдаа асуумж, биемахбодийн хэмжилтүүд, оношийг батлахын тулд багажийн шинжилгээг хийсэн. Судалгаанд оролцсон 4515 хүнд microlife аппаратыг ашиглан тосгуурын жирвэгэнх хэм алдагдлыг илрүүлэхэд 49 тохиолдол буюу 1.1%-д нь тосгуурын жирвэгнэх хэм алдагдал илэрсэн. Тосгуурын жирвэгнэх хэм алдагдал илэрсэн хүмүүсийн дундах зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг судлахад хорт зуршлын хэрэглээ, хөдөлгөөний хомсдол нь зонхилох эрсдэлт хүчин зүйл болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Чингэрэл

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл