Том навчит дэгд (Gentiana macrophylla Pall)-ийн дархлаа зүгшрүүлэх, үрэвслийн загварт үзүүлэх нөлөөг туршилтын амьтдын интерлейкин-10 цитокинтэй уялдуулан судалсан дүн

Зохиогчид

  • Р.Ёндонпэрэнлэй Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Зохиогч
  • Э.Түвшинжаргал Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Зохиогч
  • Ц.Оюун-Эрдэнэ Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Зохиогч
  • Б.Уртнасан Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Зохиогч
  • Б.Сугармаа Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Зохиогч
  • Г.Пүрэвсүрэн Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Зохиогч
  • А.Сарантуяа Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Зохиогч
  • Ц.Мөнхтуяа Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Зохиогч
  • М.Амбага Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Дархлалын урвал, Цитокин, Оксазолон, Цагаан эс, Эсийн гэмтэл

Хураангуй

400-600 сая жилийн тэртээд сээр нуруугүй амьтдыг хамгаалж ирсэн зарим генүүдийн үйл ажиллагааны эволюци нь одоогийн хөхтөн амьтдын эсийн болон шингэний дархлааг бий болгожээ. Дэлхийн хүн амын дунд аутоиммуны шалтгаант өвчлөл, нас баралт нилээдгүй хувийг эзэлж байна. Судлаачдын мэдээлснээр манай гарагийн нийт хүн амын 5 хувь нь аутоиммуны өвчинд өртдөг гэжээ. Судалгаанд хэрэглэгдэх том навчит дэгдийг (газрын дээд хэсэг) Хөвсгөл аймгийн Галт сумын нутгаас түүж, систематик тодорхойлолтыг хийсэн болно. хэвлийн гялтангийн үрэвслийг цууны хүчлээр үүсгэсэн бол, хэт мэдрэгших урвалыг 2%-ийн оксазолоноор (4-ethoxymethylene-2-phenyloxazolone) үүсгэв. 10%-ийн хонины улаан эсийг хулганы сүүлний венд тарьж дархлалын урвалыг өдөөсөн нөхцөлд ТНД хэрэглэсэн бүлгийн амьтдын плазм дахь ИЛ-10 цитокиний хэмжээг (46.8 пг/мл) хяналтын бүлгийн амьтдын үзүүлэлттэй (31.9 пг/мл) харьцуулахад цитокиний хэмжээг 1.46 дахин (p<0.005) буюу 31.8 %-иар нэмэгдүүлж байв. Энэ нь том навчит дэгдийн үрэвслийг бууруулж, хэт мэдрэгших урвал, дархлалын механизм хамааралт эсийн гэмтэл үүсэх процессыг хориглодог үйлдлийн механизмуудын нэг хувилбар нь интерлейкин-10 цитокиний хэмжээг нэмэгдүүлдэгтэй холбоотой байж болох юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Амбага

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл