Таниулсан зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг үнэлсэн нь

Зохиогчид

  • Б.Мөнгөнчимэг Ази-фарма ХХК Зохиогч
  • М.Сугармаа АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • Х.Дамдинжав АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Холбогдох мэдээлэл, Сайн дурын оролцоо, Оролцогчийн чадавх

Хураангуй

Үндэслэл: Хүнийг хамруулсан аливаа судалгаанд хүнийг хүндэтгэх, тэдний эрхийг хамгаалах үүднээс оролцогчдоос таниулсан зөвшөөрийн хуудсаар зөвшөөрөл авах нь судлаачид болон судалгааны багийн ёс зүйн үүрэг байдаг. Холбогдох мэдээллийг өгсөн байдал, сайн дурын оролцоог хэрхэн хангаж байгаа, чадавхийн хувьд ямар оролцогчийг хамруулж байгаагаар таниулсан зөвшөрлийн хүчин төгөлдөр байдлыг үнэлдэг. Зорилго: Судлаач оюутны боловсруулсан судалгааны таниулсан зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг үнэлэх Арга: АШУҮИС-ийн судалгааны ёсзүйн хороонд 2013-2017 онд зөвшөөрөл авахаар хандсан, архивт хадгалагдаж байгаа 349 таниулсан зөвшөөрлийн хуудаст бүтцийн болон агуулгын шинжилгээ хийв. Үр дүн: Судлаач оюутнууд таниулсан зөвшөөрлийг дунджаар 1.4±0.6 хуудсанд бичиж байна. Таниулсан зөвшөөрлийн холбогдох мэдээлэлд зөвлөмжийн дагуу судалгааны зорилго, эрсдэл, шууд бус ашиг тус, нууцлал, сайн дурын оролцоог нийтлэг танилцуулж байгаа хэдий ч эрсдэлийн үед авах арга хэмжээ, судалгаанаас татгалзах тохиолдолд ялгаварлалгүй хандах, мэдээлэл авах эрхийг орхигдуулж байна. Дүгнэлт: Судлаач оюутнууд таниулсан зөвшөөрлийн үндсэн агуулгыг дутуу танилцуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Сугармаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл