Сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн барилга байгууламжийн бэлэн байдлын үнэлгээ
Түлхүүр үг:
ЭМАШТҮ, СЭМТ, СДЭ, Стандарт, Барилга байгууламжХураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид эмнэлгийн ашиглаж буй барилга, байгууламжийн хүртээмж, тохижилт чухал нөлөө үзүүлдэг. Манай орны хувьд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын, ялангуяа сумын эрүүл мэндийн төв (СЭМТ), сум дундын эмнэлэг (СДЭ)-ийн ашиглаж буй барилга, байгууламжийн стандарт бэлэн байдлыг судалсан судалгаа харьцангуй цөөн байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сумын ЭМТ (Эрүүл мэндийн төв) болон СДЭ-ийн барилга, байгууламжийн хүрэлцээ, хангамжийн өнөөгийн байдлыг судлах. Материал, арга зүй: Тус судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, дескривтив арга ашиглан хийв. Барилга байгууламжийн бэлэн байдлыг “Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5081:2013 стандарт”ыг үндэслэн үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан СЭМТ/СДЭ-ийн 37 хувь нь 40 болон түүнээс дээш жил ашигласан хуучин байранд үйл ажиллагаа явуулж байна. Стандартад байхаар тусгагдсан зориулалтын өрөө, тасалгаа, түүний зай талбай хангалтгүй байна. Тухайлбал, 3-р зэрэглэлийн сумын ЭМТ, СДЭ-ийн 77% нь рентген оношилгооны зориулалтын өрөөгүй байна. Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж буй өрөө, тасалгааны 66.7% нь, хэвтэн эмчлүүлэх өрөөний 49% нь, төрөх өрөөний 50-аас дээш хувь нь стандартад зааснаас бага зай талбайтай байв. Үзлэгийн өрөөний 70% нь харах болон сонсохоос сэргийлсэн үйлчлүүлэгчийн нууцлалыг хангаагүй, 30% нь өрөөний дулаан тохиромжгүй байв. Дүгнэлт: СЭМТ, СДЭ-үүдийн ашиглаж буй барилга, байгууламжийн ихэнх нь хуучирсан болон ашиглалтын хугацаа хэтэрсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зориулалтын өрөө тасалгаа дутмаг, зай талбай стандартад заасан хэмжээнээс бага байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваалхам, Э.Батмандуул, А.Пүрэвгэрэл, Л.Хоролсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
