Өндгөвчийн эндометриомын эмнэлзүйн үе шатыг тогтоож эмчилсэн нь
Түлхүүр үг:
Диеногест, Лапароскопи, Эндометриомыг хуулах мэс засалХураангуй
Эндометриоз нь үрэвслийн нэвчдэс, наалдац үүсгэж бүтэц үйл ажиллагааг алдагдуулснаар өвдөлт ба үргүйдэлд хүргэдэг. Зорилго, Зорилт: Өндгөвчийн эндометриомыг оношилж, эмнэлзүйн үе шатанд тохируулан эмчилж, эмчилгээний үр дүнг харьцуулан судлах. Материал арга зүй: Судалгаанд 2018-2019 онд өндгөвчийн эндометриома оношлогдсон 20-45 насны 63 эмэгтэйчүүдийг хамруулж эмнэлэгт суурилсан эмнэлзүйн проспектив тохиолдол – хяналтын судалгааны аргаар 2 бүлэг болгон эмчилж үр дүнг харьцуулан судлав. Үр дүн: 1-р бүлгийн 32 эмэгтэйчүүдэд дурангийн мэс засал хийгээд дараа нь диеногест 3 сар уулгаж үр дүнг тооцоход: биений юм өвдөлттэй ирэх (p<0.001), бэлгийн харьцааны үед өвдөлттэй байх (p<0.001), аарцгийн архаг өвдөлт (p<0.001) багассан. 2-р бүлгийн 31 эмэгтэйчүүдэд дурангийн мэс залын өмнө диеногест 3 сарын турш уулгаад эмчилгээний үр дүнг тооцоход: биений юм өвдөлттэй ирэх (p<0.001), бэлгийн харьцаанд өвдөлттэй байх (p<0.001), аарцгийн архаг өвдөлт (p<0.001) багассан ба мэс заслын явцыг харьцуулахад 1-р бүлэгт 14(43.8%)нь төвөгтэй хууларч байсан бол 2-р бүлэгт 23(74.2%) тус тус төвөггүй хууларч (p<0.02) байлаа. Дүгнэлт: Дунд ба хүнд хэлбэрийн эндометриомыг хэвлийн дурангийн тусламжтай мэс заслаар хуулж авахаас өмнө синтетик прогестин хэрэглэх нь мэс заслын үеийн цус алдалтыг (p<0.02) бууруулах ба эндометриомыг өндгөвчнөөс хуулж авахад дөхөм байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Янжинсүрэн, С.Мөнхбаярлах
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
