Нүүрний индексийн антропометрийн судалгаа
Түлхүүр үг:
Анатоми, Нүүрний морфологи өргөн, Нүүрний морфологи урт, Нүүрний хэлбэрХураангуй
Анагаах ухааны зүгээс хүний нүүрний хэлбэр нь антропологич, нүүр амны гажиг засал, нүүр амны согог засал, пластик мэс засалч болон ортогнатик мэс засалчдын хувьд үргэлж чухал сэдэв байсаар ирсэн төдийгүй нүүрний хэлбэр нь хүйс, арьсны өнгө, үндэс угсаа, цаг уур, нийгэм эдийн засаг, хоол тэжээл, удамшил зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна. Зорилго: Нүүрний хэлбэр болон индексийг антропометрийн хэмжилт ашиглан тодорхойлж гаргахад оршино. Материал, арга зүй: Судалгаанд хамрагдах болон хасагдах шалгаварыг үндэслэн 18-35 насны харьцангуй эрүүл 100 хүнийг сонгон авч байгалийн гэрэлтэй тасалгаанд, сандал дээр цэх суулган франкфуртын хавтгайг шалтай паралелль байхаар толгойг байрлуулан тайван байдалд хэмжилтийг хийсэн. Бүх хэмжилтийг ижил аргаар дижитал калибр ашиглаж хийв. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсадын дундаж нүүрний морфологи өндөр 124.55мм±7.89, нүүрний морфологи өргөн 127.06мм±10.07. Нийт нүүрний индексийн дундаж утга 98.64±10.13 байв. Судалгаанд хамрагдсадын зонхилох нүүрний хэлбэр нь гиперлептопрософик (маш урт) хэлбэрээр зонхилсон байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
