Монголд тохиолдож буй жирэмсний трофобластат өвчний эмгэг судлалын ялган оношилгооны асуудалд

Зохиогчид

  • Г.Ганхүү ЭСҮТ, Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг , АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч
  • Х.Удвал ЭСҮТ, Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг Зохиогч
  • Л.Басхүү ЭСҮТ, Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг Зохиогч
  • Ш.Энхтуяа ЭСҮТ, Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бүрэн цулцан хураа, Хэсэгчилсэн цулцан хураа, Нэвчилтэт цулцан хураа, Трофобластат хорт хавдар, Хориокарцинома

Хураангуй

Жирэмсний трофобластат өвчин (ЖТӨ) нь цулцан хураа, трофобластат хорт хавдар, хавдар төст эмгэгүүдийг багтаасан бүлэг өвчин юм. Трофобласт эсийн молекул патологи, эмгэг бүтэц зүйн судалгаа нь жирэмсний трофобластын өвчний оношилгооны алтан стандарт болж байна. Монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй жирэмсний трофобластын өвчнүүдийг орчин үеийн молекул патологийн аргуудаар ялган оношилж, эргэлзээтэй байгаа оношийг баталгаажуулах асуудал эмгэг судлалын тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал болж байна. Бид Монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй жирэмсний трофобластын өвчний хэв шинжүүдийг ялган оношилж, эмгэг судлалын оношилгооны өнөөгийн байдлыг үнэлэх зорилгоор судалгааны ажил хийж үр дүнг тооцов. Бидний судалгаанд хамрагдсан ЖТӨ-ний 94.3% цулцан хураа өвчин, 5.8%-ийг жирэмсний трофобластын хавдар эзэлж, ЖТӨ-ийг сэжиглэж буй тохиолдол 45.2% илрэв. Жирэмсний трофобластат өвчнийг сэжиглэж буй тохиолдлуудад нэмэлт дарханхистохими, молекул патологийн шинжилгээ хийх шаадлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл