Монгол улсын хүн амын дундах эмэгтэй үргүйдлийн тархалт, зарим эсрдэлт хүчин зүйлийг тодорхойлсон нь

Зохиогчид

  • Ө.Хишигжаргал АШУҮИС-ийн НЭМС Зохиогч
  • Н.Түвшинбаяр АШУҮИС-ийн НЭМС Зохиогч
  • С.Даваахүү Өөжинмед ҮШСТ Зохиогч
  • Г.Ариунаа АШУҮИС-ийн Био-АС-ийн ЭФТ Зохиогч
  • Э.Одхүү АШУҮИС-ийн Био-АС-ийн ЭФТ Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС-ийн Био-АС-ийн ЭФТ Зохиогч

Түлхүүр үг:

Анхдагч үргүйдэл, Хоёрдогч үргүйдэл, Эрсдэлт хүчин зүйлс, Тархалт

Хураангуй

Дэлхий даяар ойролцоогоор гэр бүлийн 72.4 сая хос үргүйдэлтэй байгаа бөгөөд хөгжиж буй болон хөгжингүй орнуудад үргүйдлийн тархалт харилцан адилгүй байдаг байна.2 Бид ДЭМБ-ийн тодорхойлолтын дагуу Монгол улсын эмэгтэй үргүйдлийн тархалтыг хүн амд суурилсан судалгааны аргаар Монгол улсын 4 бүс болон Улаанбаатар хотын 1920 эмэгтэйд тодорхойлсон. Судалгаанд нийт хамрагдагсдын 7.2%(n=138) үргүйдэлтэй байсан ба үүнээс анхдагч үргүйдэл 2.4%(n=49), хоёрдогч үргүйдэл 4.8%(n=89) тус тус тодорхойлогдсон. Үргүйдэлд хүргэх эрсдэлт хүчин зүйлүүдэд эмэгтэйн нас, оршин суугаа газарзүйн онцлог, боловсролын төвшин бага байх, эмэгтэйчүүдийн зарим эмгэг, бамбай булчирхайн эмгэгээр өвдөж байсан нь статистик ач холбогдол бүхий хамааралтай (p<0,05) байгаа нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл