Монгол улсын хөдөөгийн эмнэлгүүд дэх үжилтэй холбоотой нас баралтын тохиолдол ба хавсарсан өвчний судалгаа

Зохиогчид

  • С.Алтанчимэг АШУҮИС, АУС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Л.Тамир АШУҮИС, МЯЭ, Эрчимт эмчилгээний тасаг Зохиогч
  • Н.Сувд-Эрдэнэ АШУҮИС, МЯЭ, Эрчимт эмчилгээний тасаг Зохиогч
  • Э.Сайн-Ерөөлт АШУҮИС, МЯЭ, Эрчимт эмчилгээний тасаг Зохиогч
  • Б.Уянга АШУҮИС, МЯЭ, Эрчимт эмчилгээний тасаг Зохиогч
  • А.Тэлмэн АШУҮИС, МЯЭ, Эрчимт эмчилгээний тасаг Зохиогч
  • Г.Золгэрэл АШУҮИС, МЯЭ, Эрчимт эмчилгээний тасаг Зохиогч
  • М.Наранпүрэв АШУҮИС, АУС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Г.Даваа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи биостатистикийн тэнхим Зохиогч
  • Л.Ганболд АШУҮИС, АУС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Үжил, Нас баралт, Тохиодол, Хавсарсан өвчин

Хураангуй

Дэлхий дахинд үжлийн шалтгаант эмнэлгийн нас баралтын түвшин өндөр байна. Манай орны хөдөөгийн эмнэлгүүдийн нас баралтад эзлэх үжлийн тохиолдлын хувь тодорхойгүй байна. Зорилго: Хөдөөгийн эмнэлгүүдийн үжлийн шалтгаант нас баралтын тохиолдлыг тооцож түүнтэй холбоотой хавсарсан өвчний төрөлд судалгаа хийх.Арга аргачлал: Монгол улсын хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тохиолдсон насанд хүрэгчдийн бүх шалтгаант нас баралтын түүхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж хавсарсан өвчний төрлийг судалсан. Үр дүн: Эмнэлэгт нас барсан 487 эмчлүүлэгчийн 308 буюу 64% нь эрэгтэй; дундаж нас 56.7 байв. Үүнээс үжлийн шалтгаант нас баралтын 122 буюу 25.05% тохиолдол бүртгэгдсэнээс насны дундаж 56.5, эрэгтэй 51 буюу 53.7% байв. Үжлийн шалтгаант нас баралттай хавсарч илэрсэн хамгийн түгээмэл өвчнүүдэд элэгний архаг өвчин 17 буюу 17.8%, даралт ихдэх өвчин 19 буюу 20% орж байв. Халдварын голомт зонхилон байрлаж буй байдлаар нь авч үзэхэд амьсгалын замын эрхтэн тогтолцоо болон хэвлийн эрхтний халдвар орж байна. Нас баралтад хүргэж буй үжлийн илрүүлэг эдгээр эмнэлгүүдэд 40% байна. Логистик регрессийн шинжилгээгээр сүреэгээр үүсгэгдсэн үжлийн илрүүлэг муу байгааг болон Улаанбаатар хотоос алслагдсан байдлаар нь бүлэглэн авч үзэхэд үжлийн оношлогоо стастистикийн ач холбогдол бүхий ялгаатай гарлаа. Дүгнэлт: Манай улсын хөдөөгийн эмнэлгийн нас баралтад үжлийн тохиолдол өндөр байна. Сүрьеэгийн шалтгаант үжлийн илрүүлгийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Наранпүрэв, Г.Даваа, Л.Ганболд

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол