Монгол улс дахь элэгний анхдагч өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийн тохиолдол-хяналтын судалгаа
Түлхүүр үг:
Хепатит В вирүс, Хепатит С вирүс, Хепатит D вирүс, Элэгний хорт хавдарХураангуй
Үндэслэл: Монгол улс дэлхий дээр элэгний анхдагч өмөн (ЭАӨ)-ийн тохиолдлын тоо, хепатит В болон С вирүсийн тархалтаар тэргүүлдэг. Зорилго: Монгол улс дахь элэгний анхдагч өмөн үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийг илрүүлэхийг зорилоо. Арга зүй: 2015-2018 онд Хавдар Судлалын Үндэсний Төвд ЭАӨ шинээр оношлогдсон 249 өвчтөнийг тохиолдлын, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 249 хүнийг сонгон авсан. Хүн амзүйн мэдээлэл, архи, тамхи, согтууруулах ундааны хэрэглээ, жимс ногоо, хооллолтын байдал, урьд өвчилсөн өвчний түүх, ЭАӨ-ийн удмын өгүүлэмж зэргийг хувьчлан ярилцлага хийж цуглуулсан. Хепатит В, С, D вирүсийн халдварыг илрүүлэхдээ цуснаас дээж цуглуулж, серомеркеруудыг шинжилсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн аргыг ашиглан дан ба олон хавсарсан хүчин зүйлүүдийг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт тохиолдлын 93.3% нь хепатит В эсвэл С вирүсийн халдвартай байсан бол хяналтын бүлэгт 41% нь уг вирүст хепатитын халдвартай байв (P<0.001). Мөн тохиолдлын бүлгийн 61.3% нь хепатит С вирүсийн, 39% нь хепатит В вирүсийн хавсарсан халдвартай байна. Түүнчлэн тохиолдлын бүлгийн 56% нь хепатит В вирүсийн халдвартайгаас 81% нь хепатит D вирүсийн хавсарсан халдвартай байлаа (P<0.001). Хепатит B, D вирүсийн хавсарсан халдвартай тохиолдлын бүлгийг хепатит В, С вирүсийн халдваргүй хяналтын бүлэгтэй харьцуулахад ЭАӨ үүсэх эрсдэл хамгийн өндөр (OR= 217.95, 95% CI 68.1-880.3, P<0.001) байсан бөгөөд хепатит В, С, D вирүсийн хавсарсан халдвар (OR=56.1, 95% CI 18.8-201.4, P<0.001), харин хепатит В вирүс болон С вирүсийн дан халдвар нь (OR=15.5 ба 6.4) эрсдэлтэй байлаа. Тамхи татдаг байх нь 4.4 дахин их эрсдэлтэй (OR=4.4, 95% CI 1.90-10.6, P<0.001), долоо хоногт 11-20 нэгж хүнсний ногоо тогтмол хэрэглэх нь эрсдэлийг 65%иар бууруулж байв (OR=0.35, 95% CI0.12-0.99, P<0.001). Дүгнэлт: Элэгний анхдагч өмөнд вирүст хепатитын халдвар, тамхины хэрэглээ, боловсролын түвшин доогуур байх, хүнсний ногоо бага хэрэглэх, удамшил зэрэг нь гол эрсдэлт хүчин зүйлүүд байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваалхам, Д.Ангармөрөн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
