Лактоз үл тэвчилтэй хүмүүст лактаз фермент агуулсан эмийн бэлдмэл хэрэглэсэн үр дүнг судалсан нь
Түлхүүр үг:
Сүү, Сүүн бүтээгдэхүүн, Хүнсний харшилХураангуй
Лактоз үл тэвчил гэдэг нь сүү, сүүн бүтээгдэхүүн агуулсан хүнсний зүйл хэрэглэсний дараа суулгалт, хэвлий орчмын өвдөлт, гэдэс дүүрэх, хэвлий цардайх, унгах, дотор муухайрч бөөлжис цутгах зэрэг эмнэлзүйн шинжээр илэрдэг хам шинж юм. Судалгаанд лактоз үл тэвчлийг илрүүлэх өөрийгөө үнэлэх асуумжийн дагуу 70 оролцогчийг судалгаанд хамруулсан. Судалгаанд оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар А, Б бүлэгт хувааж лактоз тэвчлийн сорилд хамруулсан. А бүлгийг лактаз фермент нөхөх эмчилгээнд хамруулж, Б бүлгийг хяналтын бүлэг болгон авсан. Лактаз фермент нөхөх эмчилгээний өмнөх, лактоз тэвчлийн сорилын дараах захын цусан дахь глюкозын дундаж хэмжээ А бүлэгт 5.45±0.478 ммоль/л, Б бүлэгт 5.4±0.488 ммоль/л байсан. Лактаз фермент нөхөх эмчилгээний дараах, захын цусан дахь глюкозын дундаж хэмжээ А бүлэгт 5.60±0.365 ммоль/л, Б бүлэгт 5.32±0.383 ммоль/л байсан. А бүлгийн лактаз фермент нөхөх эмчилгээний дараах 2 цагт захын цусан дахь глюкозын дундаж хэмжээ 5.88±0.36 ммоль/л буюу эмчилгээний өмнөх хэмжээтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай ихэссэн байна. (p=0.000) Б бүлгийн 2 дах лактоз тэвчлийн сорилын дараах 2 цагт захын цусан дахь глюкозын дундаж хэмжээ 5.36±0.064 ммоль/л буюу А бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий өөрчлөлттэй байсан. (p=0.000) Лактаз фермент нөхөх эмчилгээний өмнөх 2 бүлгийн оролцогчдын захын цусан дахь глюкозын дундаж хэмжээ лактоз тэвчлийн сорилын дараах 1 цагаас буурч байсан бол эмчилгээний дараа А бүлэгт тус хэмжээ өссөн буюу эмчилгээ үр дүнтэй байсан.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
