“Жүрү-5” жорын зарим биологийн идэвхт бодисын судалгааны зарим үр дүн

Зохиогчид

  • Г.Гиймаа АШУҮИС-МАУОУС Зохиогч
  • Ч.Нямдэмбэрэл Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн хүрээлэн Зохиогч
  • Л.Номин-Эрдэнэ Эм Судлалын Хүрээлэн Зохиогч
  • Э.Цэнгүүнбилэг Зохиогч
  • Б.Сугармаа Зохиогч
  • П.Молор-Эрдэнэ Зохиогч
  • Ж.Байгалмаа Зохиогч

Түлхүүр үг:

Полифенолт нэгдэл, Флавноид, Рутин, Кверцетин

Хураангуй

Уламжлалт анагаах ухааны эмийн ном, судруудад олон тооны жор, ургамлын гаралтай түүхий эдийг чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрхэн хэрэглэх тухай заасан байдаг. Жүрү-5 жорд жүр үр (Phyllanthus emblica Linn.), шар гаа (Сurcuma longa Linn.), шар мод (Berberies aristata DC.), талын бирааги (Thlaspi arvense L.), зэл зангуу (Tribulus terristris L.), зэрэг ургамлуудаар найрлагатай нийлмэл жор юм. Бид уламжлалт Жүрү-5 жорд агуулагдах биологийн идэвхт нэгдлүүдийг стандарт бодисуудтай харьцуулан нимгэн үет хроматографийн аргаар танихад фенолт нэгдэл (галлын хүчил Rf=0.95), түүний уламжлал флавоноид (рутин Rf=0.77, кверцетин Rf=0.57, кемпферол Rf=0.73), алкалоид (аконитин Rf=0.15, 0.29, берберин Rf=0.16, гармин Rf=0.77, гармалин Rf=0.28), иридоид (генипозид Rf=0.92, гентеопикрозид Rf=0.55), будагч бодис (куркумин Rf=0.91), эфирийн тос (эугенол Rf=0.65), стероидны сапонин (Rf=0.65) тус тус илэрч байв. Эдгээр биологийн идэвхт нэгдлүүдийн тоон агууламжийг хэт ягаан туяаны спектрофотометрээр тодорхойлсон болно. Үүнд полифенолт нэгдлийн агууламжийг галлын хүчилд шилжүүлэн тооцоход 8.31±0.8% байв. Нийлбэр флавоноидын тоон хэмжээг рутинд шилжүүлэн тооцоход 3.19±0.2%, харин кверцетинээр тооцоход 0.485±0.005%-ийн агууламжтайгаар тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Молор-Эрдэнэ

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл