Гемодиализийн эмчлүүлэгчдэд цус багадалтын үзүүлэлтийг судалсан нь

Зохиогчид

  • Б.Сувд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Э.Байгалмаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Т.Балжинням Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Т.Ариунаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Chronic kidney disease, anemia, iron status, erythropoietin, ferritin, transferrin saturation

Хураангуй

Гемодиализ эмчилгээний хамрагдалт өндөр хувьтай байдаг ч бөөрний архаг өвчинтэй (БАӨ) холбоотой нас баралт манай улсын хувьд тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа1 нь эмчилгээтэй холбоотой эмнэлзүйн асуудал байгааг харуулж байна. Гемодиализийн үеийн хүндрэлийг илрүүлэх, өвчний тавиланг таамаглах, нас баралтын эрсэдлийг бууруулах зэрэгт цус багадалтыг хянах нь өндөр ач холбогдолтой байна.2 Уг судалгаанд гемодиализийн 84 эмчлүүлэгч авч аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, сийвэнгийн төмрийн хэмжээ, фериттин болон эритропоетиний долоо хоногийн тун, төмрийн бэлдмэлийн хэрэглээг тодорхойлсон. Cтатистик анализыг, STATA14 программ ашиглан хийж гүйцэтгэсэн p<0.05 тохиолдолд статистик ач холбогдолтой гэж үзсэн. Гемодиализийн эмчлүүлэгчдийн Hgb 10.34±1.27 гр/л, RBC 3.59±0.58х1012/л, HCT 31.36±4.87% тодорхойлогдов. Судалгаанд оролцогчдын 92.8% цус багадалттай, 36.9% төмөр дутагдалтай байв. Эритропоэтин долоо хоногийн хэрэглэх тунгийн дундаж хэмжээ нь 8975.6±2918.5 нэгж буюу кг/жинээр тооцоолоход 136.8±54.2 нэгж байна, 11.9% ферритиний түвшин KDOQI удирдамжын дагуу хангалттай хэмжээнд байв. Гемодиализийн эмчлүүлэгчдэд цус багадалтын эмчилгээнд зөвхөн эритропоетин хэрэглэх хангалтгүй байна, эмчлүүлэгчдэд ферритин, трансферриний ханалтыг үнэлэх нь удирдамжийн дагуу төмөр нөхөх, эритропоетин эмчилгээний хамт хэрэглэх нь ач холбогдолтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл