Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн эс ба эд судлалын оношилгоог харьцуулан үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Бетесда систем, Өвөрмөц болон мэдрэг чанар, Мэс заслаар авагдсан эдХураангуй
Нарийн зүүний хатгалтын шинжилгээг Бетесда системээр үнэлэж, мэс заслын тактикыг боловсруулдаг. Иймээс мэс засал хийгдсэн тохиолдлуудад нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний мэдрэг болон өвөрмөц чанарыг тооцох хэрэгцээтэй гэж үзсэн. Зорилго: Бамбай булчирхайн зангилаат эмгэгийг нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээгээр ялган оношилж, мэс заслын дараа авагдсан эдийн оношилгооны үр дүнтэй харьцуулан үнэлэх. Арга аргачлал: Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эмгэг Судлалын тасагт 2014-2019 онд бамбай булчирхайн эмгэгийн улмаас мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчийн мэдээ материалыг ашигласан. Үр дүн: Бидний судалгаанд нийт 601 үйлчлүүлэгч хамрагдсаны дундаж наслалт нь 49.34±13.24 байв. Бамбай булчирхайн зангилаат эмгэгийг нарийн зүүний хатгалтын эс судлалын Бетесда системээр үнэлэхэд хоргүй гэмтэл 42.7%(n=195), тодорхой хэв шинжгүй фолликулт эмгэг 23.6%(n=108), фолликулт хавдар 6.3%(n=29), хорт хавдрын сэжигтэй 6.3%(n=29), хорт хавдар 8.1%(n=37), онош тогтоох боломжгүй 4.6%(n=21) тус тус оношлогдов. Харин бамбай булчирхайн зангилаат эмгэгийн улмаас мэс засал хийгдсэний дараах эд судлалын оношийг авч үзэхэд 48.6%(n=148) хорт хавдар, хоргүй эмгэг 51.4%(n=156) байлаа. Эд судлалын оношилгоотой харьцуулахад нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний мэдрэг чанар нь 53.3%, өвөрмөц чанар нь 80.6% байв. Дүгнэлт: Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн улмаас мэс заслаар авагдсан эдийн шинжилгээний үр дүнг нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний дүгнэлттэй харьцуулбал өвөрмөц чанар (80.6%) өндөр, мэдрэг чанар (53.3%) байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
