АШУҮИС-ийн багш ажилчдын дундах дислипидеми ба түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлс
Түлхүүр үг:
Дислипидеми, Гиперхолестеринеми, Зүрх судасны өвчний эрсдэлХураангуй
Үндэслэл: Зүрх судасны өвчний тэргүүлэх шалтгаанууд болох судасны хатуурал, титэм судасны эмгэг, тархины цус хомсрох эмгэг, захын артерийн судасны өвчин үүсэхэд гол нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл нь дислипидеми юм. Тиймээс бид дислипидемиг илрүүлж, зүрх судасны бусад эрсдэлт хүчин зүйлстэй харьцуулж судлах нь судалгааны ажлын үндэслэл болсон. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн аргыг ашиглан АШУҮИС-ийн 208-н багш ажилчдыг хамруулан хийсэн. Судалгаанд оролцогчидоос асуумж авч, антропометрийн хэмжилт хийж, захын цуснаас сорьц авч липидийн үзүүлэлтүүд болон цусан дах глюкозын хэмжээг тодорхойлон үр дүнг харьцуулан судалсан. Статистик боловсруулалтыг STATA 12 программ ашиглан хийв. Үр дүн: Нийт оролцогчдын 131(62.98%)-д дислипидеми илэрсэн ба үүнээс 58.6%-д гиперхолестеринеми, 3.3%-д гипертриглицеридеми, 3.37%-д их нягтралтай липопротейд бууралт (ИНЛП), 7.21%-д бага нягтралтай липопротейд ихсэлт (БНЛП) ихсэлт илэрсэн. Нас нь дислипидемитэй ач холбогдол бүхий хамааралтай (p=0.001) байсан ба 40-69 насанд дислипидеми илүүтэй илэрч байв. Мөн насны бүлгийг хүйстэй харьцуулахад эмэгтэй хүйсэнд нас ахих тусам дислипидеми илэрч байсан. Нас (p<0.001), тамхи (p=0.04), таргалалт (p=0.03) зэрэг нь дислипидемид нөлөөлөх гол эрсдэлт хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 62.98%-д дислипидеми илэрсэн. Үүнээс гиперхолестеринеми дийлэнхи хувьд илэрсэн нь АШУҮИС-ийн багш ажилчдын дунд дислипидеми тархалт өндөртэй байгааг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
