“Анар-5’’ шахмал эмийн чанарын үзүүлэлтийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Анар-5, Уламжлалт эм, Чанарын хяналт, ШахмалХураангуй
Байгалийн гаралтай эм, бэлдмэлийн хэрэглээ нэмэгдэж байгаа өнөө үед уламжлалт эм, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Ийм учраас “Уламжлалт анагаах ухаанд’’ өргөн хэрэглэгдэж ирсэн (УАУ) “Анар-5’’ жороос шахмал эмийн хэлбэрийг гарган авч, түүний чанарын үзүүлэлтийг тодорхойлох шаардлагатай байгаа тул “Анар-5’’ шахмал эмэнд галангин, галлын хүчил, таннин хүчил, цинеол, циннамальдегид болон пиперинийг нимгэн үет хроматографийн аргаар илрүүлж, тохиромжтой нөхцөлийг тодорхойлсон. “Анар-5’’ шахмал эмийн биологийн идэвхт бодисын агууламжийг спектрофотометрийн аргаар тодорхойлоход нийлбэр флавоноид 3.045±0.056%, нийлбэр полифенолт нэгдэл 1.217±0.016% байлаа. Түүнчлэн “Анар-5’’ шахмал эм нь бүтэн ирмэгтэй дугариг хэлбэртэй, гадаргуу гөлгөр, гашуун, халуун амттай, өвөрмөц үнэртэй, бор шаргал өнгөтэй, дундаж жин 0.36г±0.0034%, даралтын хүчний үйлчлэлд бат бөх чанар 1.65±0.18Мпа, үрэлтийн хүчний үйлчлэлд бат бөх чанар 99.04±0.69%, задралт 5.38±1.16 минут, 45 минутанд 91.28±7.11% бүрэн ууссан ба”Анар-5’’ шахмал нь “Монгол улсын үндэсний фармакопей’’ (МУҮФ)-н шахмал эмэнд тавигдах чанарын шалгуурын шаардлагыг хангаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
