Умайн хүзүүний өмөнгийн эрт үе шатанд хийгдсэн эрхтэн хадгалах мэс заслын эмчилгээний дараах нөхөн үржихүйн үйл ажиллагааг үнэлсэн нь
Түлхүүр үг:
Умайн хүзүүний эрт үеийн өмөн, эрхтэн хадгалах, нөхөн үржихүйХураангуй
Умайн хүзүүний өмөнгийн үе шатны ангилал эдийн түвшинд сайжирч байгаа нь эмчилгээний арга барилд өөрчлөлт гарч эрхтэн хадгалах мэс засал хөгжих боломж бүрдүүлдэг. Үүний үр дүнд Умайн хүзүүний өмөнгийн эрт үед оношлогдсон хүүхэд төрүүлэх хүсэлтэй залуу эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн чадварыг хадгалах мэс засал хийж байна. Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах мэс заслын аргад умайн хүзүүг шаантаг хэлбэрээр тайрах, умайн хүзүүг цахилгаан гогцоогоор өөлөх аргууд багтана. 2000 оноос манай оронд умайн хүзүүний эмгэгийг цахилгаан гогцоогоор өөлөх болон хутгаар шаантаг хэлбэрээр тайрах эмчилгээний аргуудыг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд амжилттай хэрэглэж байна. Агшингийн судалгааны загвараар 2013 оны 1 дүгээр сараас 2018 оны хооронд Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг (ЭМЗТ) болон Эрдэм Шинжилгээний Сургалт Мэдээллийн Төвийг (ЭШСМТ) түшиглэн хийж гүйцэтгэлээ. Судалгаанд 2013 оны 1 сараас 2015 оны 5 сарын хооронд умайн хүзүүний эрт үеийн өмөнгийн улмаас эрхтэн хадгалах мэс засал хийлгэсэн нөхөн үржихүйн насны буюу 19-45 насны эмэгтэйчүүдэд харьцуулан дүн шинжилгээ хийж судаллаа. Үр дүнг SPSS 25.0 программаар боловсруулав. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 45% нь төрөлт төрөх замаар төрж, 55% нь кесар мэс заслаар төрөлт шийдэгдсэн байна. Дүгнэлт: Эрхтэн хадгалах мэс засал эмчилгээ нь сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт болон төрөх үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй байна (p>0.05).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
